Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 12 дугаар сарын эхний арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ
2023 оны 12 дугаар сарын 1 дүгээр арав хоногийн
цаг агаарын тойм
2023 оны 12-р сарын 11
Агаарын температур(Air temperature): Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -9.3 ... -23.0 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө 4 градус дулаанаас -6 градус хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө -21 … -41 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Тэс, Баянтэс сумдад -41 градус, Тосонцэнгэл сумд -38 градус, Цэцэн-уул, Их-уул сумдад -37 градус, Тэлмэн сумд -36 градус, Нөмрөг, Баянхайрхан -35 градус хүрч хүйтэрсэн байна. Ихэнх нутгаар 30 градусаас хүйтэн хоногийн тоо 1-6 өдөр байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Энэ арав хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур -13 ... -24 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө -6 градус хүйтнээс 6 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө -27 ... -42 градус хүйтэн байна. Хамгийн хүйтэн нь Тэс сумд -42 градус, Баянтэс сумд -41 градус, Тосонцэнгэл сумд -40 градус, Их-уул сумд -39 градус, Цэцэн-Уул, Баянхайрхан, Түдэвтэй сумдад -38, Яруу, Нөмрөг сумдад -37 градус, Идэр, Тэлмэн -36 градус хүрч хүйтэрсэн байна.
Хур тунадас(Precipitаtion) Энэ арав хоногт ихэнх нутгаар 1-6 хоног их бага хэмжээний цас орж 0.0 – 4.4 мм тунадас орсон. Хамгийн их нь Баянхайрхан сумд 4.4 мм, Баянтэс сумд 3.9 мм, Тэс сумд 3.2 мм тунадас орсон бол Дөрвөлжин, Завханмандал, Алдархаан, Ургамал сумдад тунадас ороогүй байна.
Салхи(Wind): Нийт нутгаар салхины хамгийн их хурд 14-28 м/с, зарим газраар түр 20-28 м/с хүрч салхилсан байна. Хамгийн их нь Тэс сумд 28м/с, Нөмрөг сумд 25 м/с, Улиастай, Баянхайрхан сумдад 24 м/с, Тосонцэнгэл сумд 22 м/с хүрч салхилсан.
Цасан бүрхүүл: Нийт нутгаар цасан бүрхүүл тогтож 10-ны хээрийн цасны хэмжилтээр тэгш тал буюу уулын бэлдээ 2-31 см цастай, хөрийн зузаан 2-10 см, цасны дундаж нягт 0.15-0.27 гр/см3 байна.
Сумдын 4 зүгийн үнэлгээгээр Дөрвөлжин, Сантмаргаз, Ургамал сумдын 4 зугт, Алдархааны баруун, хойд, өмнө талдаа 1-8 см, бусад нутгаар 9-40 см, хунгарлсан хэсэгтээ 30-50 см цастай байна. Хамгийн их цастай байгаа нь Баянтэс, Тэс, Баянхайрхан сумдын нутгаар 31-40см, Тосонцэнгэл, Их-уул, Нөмрөг, Тэлмэн, Түдэвтэй сумын өмнө, Шилүүстэй, яруу сумдын хойд хэсгээр 21-30 см цастай байна.
ЗГ-ын 286 дугаар тогтоолоор үнэлэхэд Баянтэс, Тэс, Баянхайрхан, Асгат сумдууд, Яруу сумын Өргөн, Жаргалант баг Цагаанаар зудтай, Цэцэн-уул, Тосонцэнгэл, Нөмрөг, Тэлмэн, Их-уул сумдууд, Идэр сумын Мануустай баг цагаанаар зудархуу байна.
МАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх болон бусад ажил хийгдэж байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр