> Цаг уурын шинжилгээний мэдээ

2024 оны 03 дугаар сарын цаг агаарын тойм

Шинэчлэгдсэн: 2024-04-18 11:29:27

2024 оны 03 дугаар сарын цаг агаарын тойм

 Агаарын температур:  Сарын агаарын дундаж температур -9.0 градус буюу нийт нутгаар олон жилийн дунджаас  1-4 градусаар дулаан  байлаа.

Агаарын дундаж температур говь талын нутгаар -3.0...-6.9 градус, бусад нутгаар -10.8...-14.8 градус, Отгонд -15.8 градус хүйтэн  байсан байна.  Нийт нутгаар эхний 10 хоногт шөнөдөө нэлээд хүйтэн байсан бөгөөд нутгийн өмнөд хэсэг, говийн нутгаар  нутгаар -22.00С...-29.00С бусад нутгаар -30.00С...-36.00С, Отгонд -39.00С хүрч хүйтэрсэн байна. Харин өдөртөө дулаарч нутгийн өмнөд хэсэг, говийн нутгаар 12-18 градус бусад нутгаар 0-10 градус дулаан байлаа.

Агаарын температурын хазайц:

Хөрснийтемператур:
 Хөрсний сарын дундаж температур -80С хүйтэн байсан байна. Харин хангайн уулархаг нутгаар дундаж температур -100С ...-140С, нутгийн өмнөд, говь талын нутгаар -70С...10С  байсан байна. Хөрсний хамгийн бага температур хангайн уулархаг нутгаар -330С...-380С, Отгонд -390С хүрч хүйтэрсэн байна. Өдөртөө нийт нутгаар нэмэх градуст орж, хамгийн их температур говийн сумдаар нэмэх 280С -350С, Дөрвөлжинд  390С  хүрч дулаарсан байна.  

 Хур тунадас:  Аймгийн хэмжээнд нийлбэр тунадас 34.9мм буюу олон жилийн дунджаас бага хур тунадас оржээ. Сум тус бүрээр харьцуулахад Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Тэлмэн, Отгон сумдад 3.1-4.0мм буюу дунджийн орчим, бусад нутгаар 0.0-3.4мм буюу дунджаас бага хур тунадас орсон байна.

Хур тунадасны хазайц:

 

       Нийт нутгаар салхины хамгийн их хурд 4-17 м/с салхилсан байна. Зарим газраар өрөвхийлөлтөөр 12-17 м/с хүрч салхилсан байна. Хамгийн их нь Цэцэн-Уул, Улиастай сумдад 17 м/с, Баянхайрхан сумд 16 м/с хүрсэн байна.   

Цасан бүрхүүл: Дөрвөлжин, Завхамандал, Улиастай, Алдархаан, Ургамал, Эрдэнэхайрхан сумдын нутгаар цасгүй бусад сумдын нутгаар 10-ны  хээрийн цасны хэмжилтээр тэгш тал буюу уулын бэлдээ  0-20 см зузаан цастай, цасны дундаж нягт 0.15-0.31 гр/см3, хөрийн зузаан 2-20 см байна. Ихэнх сумдын нутгаар цас хайлж, хөрлөж хатуурсан байна.

Тойм бичсэн: Уур амьсгал, үйлчилгээ хариуцсан  инженер С.Цацрал