> Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

Цаг агаарт зориудаар нөлөөлөж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа

Шинэчлэгдсэн: 2018-09-19 22:57:20

2017 оны 06 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд ЦАЗН-х Завхан-Бороо1 экспедиц хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явууллаа

         2017оны 06 дугаар сарын 08,09 өдрүүдийн цаг агаарын  урьдчилсан төлөвт дүгнэлт хийж  говийн чиглэлийн Алдархаан , Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал сумдын нутгаар  цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулахад   аймгийн нийт нутгаар хур тунадас орсон.

         Үйл ажиллагааны дараах мэдээллээр хамгийн их нь  Тэс сумын нутгаар  33,0мм,   Баянхайрхан сумын нутгаар  23,3мм, Яруу сумын нутгаар 19,0мм, Баянтэс сумын нутгаар 18,0мм , Сонгино сумын нутгаар 14,6, хамгийн бага нь  Ургамал сумын нутгаар 0,9мм         Сантмаргаз сумын нутгаар 0,8 мм, бусад сумдын нутгаар 4,0- 13.0 мм хур тунадас орсон байна.

       Хөрсний гүний чийгшлийг үйл ажиллагааны дараа шугамаар тодорхойлж үзэхэд Дөрвөлжин  сумын баруун, Ургамал сумын зүүн өмнөд хэсэгт 3-5см, Дөрвөлжин сумын хойд, Завханмандал сумын өмнөд хэсэгт 13-18см,  Эрдэнэхайрхан сумын өмнөд, зүүн хэсэг, Алдархаан сумын баруун хэсэгт 10-18см,  Яруу сумын баруун хэсэг, Алдархаан сумын хойд хэсэгт  20-23см  гүнд чийг нивчсэн байлаа.

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Цаг агаарт зориудаар нөлөөлөж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа 2017-03-21 2018-09-19 319