> Цаг уурын шинжилгээний мэдээ

Нэг хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-28 17:26:55

2024 оны 3 дугаар сарын 27-ны 8 цагаас 28-ны 8 цаг хүртэлх

нэг хоногийн цаг агаарын тойм мэдээ

Үзэгдэл, тунадас: Нийт нутгаар цас ороогүй.

ЦАСАН БҮРХҮҮЛЦаг уурын өртөө, харуулын ажиглалтын мэдээгээр: Ургамал, Завханмандал,  Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Алдархаан, Сантмаргаз, Цагаанчулуут, Улиастай, Сонгино сумдаас бусад нутгаар 0-18см зузаан цасан бүрхүүлтэй байна. Хамгийн их нь Тэс сумын нутгаар 18см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Салхи: Өдөртөө ихэнх нутгаар баруунаас хойш эргэж секундэд 2-10 метр, түр зуур зарим газраар секундэд 12 метр хүрч ширүүссэн. Шөнөдөө ихэнх нутгаар зүүн өмнөөс секундэд 2-6 метр.

Температур: Өдөртөө -3...+8 градус дулаан байлаа. Хамгийн дулаан нь Ургамал, Дөрвөлжин сумын нутгаар +7...+9 градус дулаан байв. Шөнөдөө -6...-17 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Тэс, Цэцэн-Уул сумдын нутгаар -17 градус хүйтэн хоносон.

Улиастай хот орчмоор: Цас ороогүй. Салхи өдөртөө зүүн, зүүн өмнөөс, шөнөдөө зүүн болон баруун хойноос секундэд 1-4 метр. Өдөртөө 3 градус дулаан, шөнөдөө -8 градус хүйтэн байлаа.