Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 1 дүгээр сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм


2020 оны 01-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2021 оны 02-р сарын 11
Агаарын температур(Air temperature): Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 17.0…..29.1 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө 5-17 градус хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө 30-44 градусын хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Баянтэс 44, Цэцэн-уул сумд 42 градус хүрч хүйтэрсэн. Агаарын дундаж температурыг олон жилийн стандарт дундажтай харьцуулахад нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Энэ арав хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур 19....29 градус хүйтэн байсан бол хамгийн их температур 4 градус дулаанаас 15 градусын хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө 36-46 градусын хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Отгон сумд 46 градус, Баянтэс, Тэлмэн сумдад 44 градус, Яруу сумдад 43 градус хүрч хүйтэрсэн байна.
Хур тунадас(Precipitаtion) Энэ арав хоногт нийт нутгаар 1-4 хоног хур тунадас орж 0,0-5,1 мм тунадас орлоо. Хамгийн их нь Баянтэс сумд 5,1мм, Тосонцэнгэл сумд 3,3мм тунадас орсон байна.
Олон жилийн стандарт дундажтай харьцуулахад: Ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Завханмандал сумд олон жилийн дунджийн орчим, Дөрвөлжин, Улиастай, Отгон, Эрдэнэхайрхан сумдын нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 6-12 м/с байлаа. Зарим сумдын нутгаар түр зуур өрөвхийлэлтээр 14 м/с хүрч салхиласан.
Цасан бүрхүүл(Snow): Нийт нутгаар цасны дундаж зузаан 1-13см, цасны дундаж нягт 0.10-0.20г/см3 байлаа харин Дөрвөлжин сумын төв хэсгээр цасан бүрхүүлгүй байна.
МАА-н үйлдвэрлэлд:. Цаг агаарын нөхцлөөс шалтгаалж малын бэлчээрлэлт саатсан өдөр байхгүй. Мал оторлох, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил үргэлжилж байна.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2021 оны 1 дүгээр сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм | 2021-01-21 | 2021-01-25 | 8 |
2021 оны 1 дүгээр сарын энхний арав хоногийн ХААЦУ-ын тойм | 2021-01-11 | 2021-01-25 | 17 |
2020 оны 12 дугаар сарын сүүлийн арав хоногийн ХААЦУ-ын тойм | 2021-01-01 | 2021-01-25 | 21 |
2020 оны 12 дугаар сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм | 2020-12-21 | 2021-01-25 | 26 |
2020 оны 12 дугаар сарын эхний арав хоногийн ХААЦУ-ын тойм | 2020-12-11 | 2021-01-25 | 32 |