> Цаг уурын шинжилгээний мэдээ

7 хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2024-04-25 10:32:01

2024 оны 4 дүгээр сарын 1-ний 8 цагаас 4 дүгээр сарын 8-ны 8 цаг хүртэлх

өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын тойм мэдээ

УЛИАСТАЙ ХОТ ОРЧМООР: 

Тунадас: 3-4-ний шөнө 1.0мм, 4-ний өдөр 5.0мм бороо, нойтон цас орсон. Бусад хугацаанд хур тунадас ороогүй байна.

Цасан бүрхүүл: Цаг уурын өртөө, харуулын ажиглалтын мэдээгээр цасан бүрхүүлгүй болсон.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-8 метр байв.

Агаарын температур: Өдөртөө +4...+13 градус дулаан, шөнөдөө -1...-8 градус хүйтэн байлаа.

 

ЗАВХАН АЙМГИЙН НУТГААР: 

ТУНАДАС: 3-ны өдөр Шилүүстэй сумын нутгаар 0.3мм, 3-4-ний шөнө Цагаанхайрхан 4.0мм, Алдархаан 3.0мм, Цагаанчулуут 2.0мм, Улиастай 1.0мм, Отгон, Шилүүстэй сумдын нутгаар 0.0мм, 4-ний өдөр Цагаанхайрхан 8.0мм, Улиастай 5.0мм, Отгон 3.0мм, Алдархаан 2.0мм, Цагаанчулуут, Шилүүстэй сумдын нутгаар 1.0мм, Түдэвтэй 0.2мм, Нөмрөг, Яруу сумдын нутгаар 0.0мм, 6-ны өдөр Хангайн уулсаар 0.0-0.3мм, 7-ны өдөр зарим газраар 0.3-2.0мм, 7-8-ны шөнө зарим газраар 0.0-1.0мм тунадас, бороо, нойтон цас орлоо. Бусад хугацаанд хур тунадас ороогүй байна.

Цасан бүрхүүл: Цаг уурын өртөө, харуулын ажиглалтын мэдээгээр: Шилүүстэй сумд 1см, Отгон, Их-Уул, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан сумдын нутгаар 0см цасан бүрхүүлтэй. Бусад нутгаар цасан бүрхүүлгүй болсон байна.

САЛХИ: Ихэнх хугацаанд секундэд 2-11 метр. 2, 4-6-ны өдрүүдэд зарим газраар түр зуур секундэд 11-14 метр, 7-нд Цэцэн-Уул сумын нутгаар түр зуур секундэд 15 метр хүрч ширүүссэн байна.

ТЕМПЕРАТУР:  Хангайн уулархаг нутгаар хэсгээр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+6 градус дулаан, говь, талын нутгаар шөнөдөө -2... +4 градус, өдөртөө +8...+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-7 градус хүйтэн, өдөртөө +2...+13 градус дулаан байсан байлаа.