Урьдчилсан мэдээ > Сумдын 1-5 хоног

Сумдын 1-5 хоног

Шинэчлэгдсэн: 2024-04-23 18:58:55

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш өдөр Хангайн уулсаар хур тунадас, бороо, нойтон цас орж, салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүсэх тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2024-4-23

 

2024 оны 4 дүгээр сарын 23-ны 20 цагаас 24-ний 20 цаг хүртэлх

 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

ЗАВХАН АЙМГИЙН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө Хангайн уулсаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун, баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс, Буянт, Завхан голын хөндий болон Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, нутгийн өмнөд болон говийн бүс нутгаар шөнөдөө +3...-2 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна.

УЛИАСТАЙ ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнө, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.

ТОСОНЦЭНГЭЛ СУМ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан  байна.

 

2024 оны 4 дүгээр сарын 25-наас 29-нийг хүртэлх

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 25-нд, 25-26-ны шөнө ихэнх нутгаар, 26-нд нутгийн хойд, төв, Хангайн уулсаар, 26-27-ны шөнө нутгийн хойд, Хангайн уулсаар, 27-нд нутгийн төв, зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 25, 26, 28-нд зарим газраар, 27-нд говь, талын нутгаар секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Идэр, Тэс, Буянт, Завхан голын хөндий болон Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -7...-12 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, нутгийн өмнөд болон говийн бүс нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  -3...-8 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна.