Урьдчилсан мэдээ > Улирлын төлөв

Улирлын төлөв

Шинэчлэгдсэн: 2024-03-19 11:32:59

ХҮЙТЭН УЛИРЛЫН ТӨЛӨВ

2023 оны X- сараас 2024 оны I сарын цаг агаарын урьдчилсан төлө

 Урьдчилсан төлөвийг http://www.tsag–agaar.mn/ цахим хуудсанд сар бүрийн 28-нд шинэчлэн гаргадаг тул хэрэглэгч та бүхэн тухай бүрд нь шинэчилсэн мэдээг ашиглаж байна уу. Хүйтэн улирлын төлөвийн талаар лавлах шаардлагатай бол УЦУОСМХ–ийн  11–326606 утсаар холбогдох болон тус хүрээлэнгийн ЦАОТЗСХ-ээс тодруулах боломжтой.

2023 оны аравдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн зүүн хэсгээр +2...+10°С, бусад нутгаар +2...+6°С хүйтэн байдаг.

10 дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан байна (Зураг 1б).

        Орох хур тунадасны хувьд: Орох хур тунадасны хувьд: Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар нийт  нутгаар 2-5 мм тунадас ордог байна.

10 дугаар сарын нийлбэр хур тунадас нь нутгийн зүүн болон зүүн хойд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД-ийн орчим орох төлөвтэй байна (Зураг 2б).

    

2023 оны арваннэгдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар ихэнх нутгаар -16...-20°С хүйтэн байдаг.

11 дүгээр сарын агаарын дундаж температур нутгийн зүүн хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар ОЖД-аас хүйтэн байх төлөвтэй байна. (Зураг 3б).

        Орох хур тунадасны хувьд: Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар нийт  нутгаар 2-6мм тунадас ордог байна.

11 дүгээр сарын нийлбэр хур тунадас нь нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 4б).

 

2023 оны арванхоёрдугаар сард.Сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн хойд болон зүүн хэсгээр -25...-28°С, нутгийн баруун болон өмнөд хэсгээр -17... -20°С, бусад нутгаар -21... -25°С  хүйтэн байдаг.

12 дугаар сарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-ийн орчим байна (Зураг 5б).

Орох хур тунадасны хувьд: Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар нутгийн хойд болон зүүн хэсгээр 6-8мм, нутгийн баруун хэсгээр 1-3мм, бусад нутгаар 3-6мм  ордог байна.

12 дугаар сарын урьдчилсан мэдээгээр нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД-аас ахиу орох төлөвтэй байна(Зураг 6б).

2024 оны нэгдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн хойд болон зүүн хэсгээр -29 ... -32°С, нутгийн баруун болон өмнөд хэсгээр -20 ... -24°С, бусад нутгаар -24 ... -29°С  хүйтэн байдаг.

1 дүгээр сарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим байна (Зураг 3).                         Орох хур тунадасны хувьд: Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар нутгийн баруун хэсгээр 0.8-2мм, бусад нутгаар 2-4мм  ордог байна.

1 дүгээр сарын урьдчилсан мэдээгээр нийлбэр хур тунадас нутгийн баруун болон баруун хойд, хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД-ийн орчим орох төлөвтэй байна (Зураг 4).

                                  

 

Зөвлөмж

Аравдугаар сард агаарын температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Арваннэгдүгээр сард агаарын температур ихэнх нутгаар хүйтэн, харин хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Харин арван хоёрдугаар сард агаарын температур нийт нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадас нийт нутгаар ахиу орох төлөвтөй гарсан байна. Аравдугаар сард нутгийн ихэнх хэсгээд ОЖД-аас дулаан, хур тунадас багатай байх төлөв гарсантай холбоотойгоор хуурайшилт их байх магадлал өндөр байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн түүнчлэн арваннэгдүгээр сард нийт нутгаар ОЖД-аас хүйтэн байх төлөв гарсантай холбоотойгоор тариаланчид тариа хураалтаа хурдасгах, малчид өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг анхааруулая.

 

Завхан УЦУОШТ

2023-09-02