Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

Завхан аймгийн агаарын температур, хур тунадасны явц, өөрчлөлт

Шинэчлэгдсэн: 2024-03-13 07:10:44

Завхан аймгийн  агаарын температур, хур тунадас, цасан бүрхүүлийн явц, өөрчлөлт

Н.Баттөр, Б.Мөнхбат, С.Цацрал

У.Цэцэгмаа, О. Бямбасүрэн

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Уур Амьсгалын сектор,

Завхан аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба,

Уур амьсгалын өөрчлөлт

  • Агаарын температур. Завхан аймгийн нутгаар агаарын температурын өөрчлөлтийг авч үзвэл хамгийн урт цуваатай Улиастай өртөөний мэдээгээр: Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд агаарын температур 2.04 0C - аар, өвлийн улирлын температур 2.890C, зуны улирлын температур 1.39 0C-аар дулаарсан байна. Харин 1961 оноос хойш сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Завхан аймгийн нийт нутгаар агаарын температур 1.49 – 2.46 0C градусаар (Тухайлбал: Улиастай өртөөнд 1.53 0C, Дөрвөлжин өртөөнд 1.56 0C, Тосонцэнгэл өртөөд 2.43 0C) дулаарсан байна. Ялангуяа Идэр, Тэсийн голын сав нутгаар дулааралт эрчимтэй явагдаж байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.

Агаарын температурын олон жилийн өөрчлөлтийг зургаар харуулбал

Зураг 1. Улиастай өртөөний агаарын температурын олон жилийн явц

Зураг 2. Тосонцэнгэл өртөөний агаарын температурын олон жилийн явц

    Дулааралт эрчимтэй явагдаж байгаа нутгаар өвөл, зуны температурын өөрчлөлт ерөнхийдөө ойролцоо байна. Тухайлбал: Тосонцэнгэл өртөөнд өвлийн температурын өөрчлөлт 2.600C, зуных 2.360C,  Дөрвөлжинд өвөлийнх 1.480C, зуных 1.640C байлаа.

1961-2014 оны агаарын температур, хур тунадасны мэдээгээр уур амьсгалын экстермаль индекс тооцоолсон судалгааны үр дүнгээс авч үзвэл:

д/д

индекс

үр дүн

Нэгж

1

Su26

16 (5…21)

Хоног

2

Fd0

-15 ( -7…-24)

Хоног

3

Tn10p

-10 ( -5…-14)

Хоног

4

Tx10p

-5 (-2…-9)

Хоног

5

Tx90p

10 (4…15)

Хоног

6

Tn90p

11 (7…23)

Хоног

7

Wsdi

16 (5…27)

Хоног

8

Csdi

-7 (-24…8 )

Хоног

9

TXx

3 (1…10)

0С

10

TNx

3 (2…6)

0С

11

TXn

1 (-10…4)

0С

12

TNn

2 (-6 …7)

0С

       

 

1961-2014 оны агаарын температур, хур тунадасны мэдээгээр уур амьсгалын экстермаль индекс тооцоолсон судалгааны үр дүнгээс авч үзвэл:

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Завхан аймгийн агаарын температур, хур тунадасны явц, өөрчлөлт 2017-03-24 2024-03-13 1757
Уур амьсгал өөрчлөлт, хандлага 1 2016-11-08 2024-03-14 980