Урьдчилсан мэдээ > Сарын төлөв

Сарын төлөв

Шинэчлэгдсэн: 2024-04-25 12:39:46

2024 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Агаарын температур: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан. (Зураг 1).

Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй байна.

Хур тунадас, Салхи: Хур тунадас нутгийн баруун зах хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД-н орчим орох төлөвтэй байна.  (Зураг 2).   

Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

ЗӨВЛӨМЖ

Дөрөвдүгээр сард нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас нутгийн баруун зах хэсгээр харьцангуй бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд цаг агаар тогтворгүй байх төлөв ажиглагдаж байгаа тул богино хугацааны нарийвчилсан мэдээ цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.