Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 2 дугаар сарын эхний арав хоногийн ХААЦУ-ын тойм


2020 оны 02-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2021 оны 02-р сарын 11
Агаарын температур(Air temperature): Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 11.4…..23.4 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө 7 градус дулаанаас 7 градус хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө 26-40 градусын хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Баянтэс сумд 40 градус хүрч хүйтэрсэн. Агаарын дундаж температурыг олон жилийн стандарт дундажтай харьцуулахад нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Энэ арав хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур 11....26 градус хүйтэн байсан бол хамгийн их температур 12 градус дулаанаас 2 градусын хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө 26-42 градусын хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Баянтэс сумд 42 градус, Тэс, Яруу сумдад 40 градус хүрч хүйтэрсэн байна.
Хур тунадас(Precipitаtion) Энэ арав хоногт нийт нутгаар 1-3 хоног хур тунадас орж 0,0-3,4 мм тунадас орлоо. Хамгийн их нь Цагаанчулуут сумд 3,4мм, Улиастайд 2,9мм, Баянтэс сумд 2,7мм тунадас орсон бол Дөрвөлжин, Ургамал сумдад цас ороогүй байна.
Олон жилийн стандарт дундажтай харьцуулахад: Сонгино, Баянхайрхан сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, Нөмрөг, Дөрвөлжин, Завханмандал, Сантмаргаз, Идэр, Түдэвтэй, Тэлмэн, Эрдэнэхайрхан, Ургамал сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас орсон.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 6-14 м/с байлаа. Зарим сумдын нутгаар түр зуур өрөвхийлэлтээр 16-18 м/с хүрч салхиласан. Хамгийн өрөвхийлэлт нь Завханмандал 18м/с, Отгон, Баянхайрхан, Цагаанчулуут сумдад 16м/с хүрсэн байна
Цасан бүрхүүл(Snow): Нийт нутгаар цасны дундаж зузаан 1-18см, цасны дундаж нягт 0.09-0.22г/см3 байлаа харин Дөрвөлжин, Завхамандал, Ургамал сумдын ихэнх, Эрдэнэхайрхан сумын баруун болон өмнөд хэсгээр цасан бүрхүүлгүй байна.
МАА-н үйлдвэрлэлд:. Нийт сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилсээр байна. Цаг агаарын нөхцлөөс шалтгаалж малын бэлчээрлэлт саатсан өдөр байхгүй хэдийч бэлчээрийн даац хэтэрч гарсан Отгон, Цагаанчулуут, Шилүүстэй сумдын нутгаар зуншлага тааруу цас ихтэй, өвс тэжээлийн хомсдолтхй байгаас өвөлжилт хүндэрсэн мөн Баянтэс сумын Зайгал, Хачиг багийн нутгаар цас ихтэй зарим газраа хунгарлаж хөрлөсөн цасны нягт 0,22г/ см3 хүрч нягтарсан тул цагаанаар зудархуу байна.
ТОЙМ БИЧСЭН ХЭЛТСИЙН ДАРГА, ХААЦУЕТ ИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ