Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 2 дугаар сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм


2020 оны 2 дугаар сарын дунд арав хоногийн
цаг агаарын тойм
2021 оны 02-р сарын 21
Агаарын температур(Air temperature): Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 7.5…..21.4 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө 2-13 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 22-39 градусын хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Баянтэс сумд 39 градус хүрч хүйтэрсэн. Агаарын дундаж температурыг олон жилийн стандарт дундажтай харьцуулахад нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Энэ арав хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур 7....21 градус хүйтэн байсан бол хамгийн их температур 2-21 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 24-40 градусын хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Тосонцэнгэл сумд 1 хоног 40 градус хүрч хүйтэрсэн байна.
Хур тунадас(Precipitаtion) Энэ арав хоногт нийт нутгаар 1-4 хоног хур тунадас орж 0,0-1,0 мм тунадас орлоо. Хамгийн их нь Идэр сумд 1,0мм, Шилүүстэй сумд 0,9мм тундас орсон бол Их-уул, Сантмаргаз, Сонгино,Ургамал сумдад тунадас ороогүй байна.
Олон жилийн стандарт дундажтай харьцуулахад: Ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага харин Идэр, Шилүүстэй сумдад олон жилийн дунджаас ахиу, Отгон сжмд олон жилийн дунджийн орчим тундас орсон байна.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 8-14 м/с байлаа. Зарим сумдын нутгаар түр зуур өрөвхийлэлтээр 16-23 м/с хүрч салхиласан. Хамгийн их нь Дөрвөлжинд 23м/с, Улиастайд 22м/с, Завханмандал, Отгон, Цагаанчулуут сумдад 20м/с хүрсэн байна
Цасан бүрхүүл(Snow): Нийт нутгаар цасны дундаж зузаан 1-16см, цасны дундаж нягт 0.09-0.21г/см3 байлаа харин Дөрвөлжин, Завхамандал, Ургамал, Сантмаргаз, Эрдэнэхайрхан сумдын нутгаар цасан бүрхүүлгүй байна.
МАА-н үйлдвэрлэлд:. Нийт сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилсээр байна. Цаг агаарын нөхцлөөс шалтгаалж малын бэлчээрлэлт саатсан өдөр байхгүй хэдийч бэлчээрийн даац хэтэрч гарсан Отгон, Цагаанчулуут, Шилүүстэй сумдын нутгаар зуншлага тааруу цас ихтэй, өвс тэжээлийн хомсдолтой байгаас өвөлжилт хүндэрсэн мөн Баянтэс сумын Зайгал, Хачиг багийн нутгаар цас ихтэй зарим газраа хунгарлаж хөрлөсөн цасны нягт 0,22г/ см3 хүрч нягтарсан тул цагаанаар зудархуу байна.
ТОЙМ БИЧСЭН ХЭЛТСИЙН ДАРГА, ХААЦУЕТ ИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ