Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 1 дүгээр сарын энхний арав хоногийн ХААЦУ-ын тойм


2020 оны 01-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2021 оны 01-р сарын 11
Агаарын температур(Air temperature): Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 26.6…..37.1 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө 17-25 градус хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө 35-47 градусын хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Отгон сумд 47, Баянтэс 46, Цэцэн-уул сумд 45 градус хүрч хүйтэрсэн. Агаарын дундаж температурыг олон жилийн стандарт дундажтай харьцуулахад нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Энэ арав хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур 30....37 градус хүйтэн байсан бол хамгийн их температур 10-22 градусын хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө 40-50 градусын хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Отгон сумд 50 градус, Цэцэн-уул, Баянтэс, Тэлмэн сумдад 47 градус, Яруу сумдад 46.0 градус хүрч хүйтэрсэн байна.
Хур тунадас(Precipitаtion) Энэ арав хоногт нийт нутгаар 1-5 хоног хур тунадас орж 0,0-1,8 мм тунадас орлоо. Хамгийн их нь Тэс сумд 1,8мм, Баянхайрхан сумд 1,7мм, Баянтэс сумд 1,6мм тунадас орсон байна.
Олон жилийн стандарт дундажтай харьцуулахад: Ихэнх нутгаар бага, Баянхайрхан, Тэс сумын нутгаар ахиу, Баянтэс, Шилүүстэй, сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим тунадас орсон.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 4-10 м/с байлаа. Зарим сумдын нутгаар түр зуур өрөвхийлэлтээр 12-14 м/с хүрч салхиласан.
Цасан бүрхүүл(Snow): Нийт нутгаар цас орж цасан бүрхүүл тогтож 0-7см цастай, зарим сумдын нутгаар цасны дундаж нягт 0.10-0.20г/см3 байна.
МАА-н үйлдвэрлэлд:. Цаг агаарын нөхцлөөс шалтгаалж малын бэлчээрлэлт саатсан өдөр байхгүй. Мал оторлох, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил үргэлжилж байна.