Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 10 дугаар сарын 3 дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм


2020 оны 10-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 11-р сарын 1
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 1.6 градусын дулаанаас 6,4 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө 5-14 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 8-24 градусын хүйтэн байлаа. Нийт нутгаар олон жилийн стандарт дунджаас дулаан байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур 2 градус дулаанаас 7 градусын хүйтэн байсан бол хамгийн их температур 7-24 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 10-25 градусын хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар 1-5 хоног хур тунадас орж 0,0-4,0 мм тунадас орлоо. Хамгийн их нь Баянтэс сумд 4,0мм тунадас орсон бол Дөрвөлжин, Ургамал сумдад тунадас ороогүй байна. Нийт нутгаар олон жилийн стандарт дунджаас бага хур тунадас орсон байна.Баянтэс, Алдархаан сумдын нутгаар олон жилийн стандарт дунджаас ахиу тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 8-12 м/с байсан ба түр зуур өрөвхийлэлтээр 14-16 м/с хүрч салхиласан байна. Хамгийн их нь Нөмрөг, Цагаанчулуут сжмдад 16м/с, хүрсэн байна. Нийт нутгаар 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-5 хоног байлаа.
Цасан бүрхүүл: Нөмрөг, Улиастай, Алдархаан, Сонгино, Тэлмэн, Цагаанхайрхан, Яруу сумдын нутгаар 1см Цэцэн-уул сумд 2см, Баянхайрхан сумд 3см цастай байна.
МАА-н үйлдвэрлэлд:. Цаг агаарын нөхцлөөс шалтгаалж малын бэлчээрлэлт саатсан өдөр байхгүй.
ТОЙМ БИЧСЭН ХЭЛТСИЙН ДАРГА, ХААЦУЕТ ИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ