Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 10 дугаар сарын эхний арав хоногийн ХААЦУ-ын тойм


2020 оны 10-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 10-р сарын 11
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 5.0 градус хүйтнээс 2.6 градусын дулаан, хамгийн их температур өдөртөө 7-14 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 10-23 градусын хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байсан байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур 8 градус хүйтнээс 5 градусын дулаан,байсан бол хамгийн их температур 20-30 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 10-25 градусын хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар 1-7 хоног хур тунадас орж 0,8-12,0 мм тунадас орсон бол хамгийн их нь Тосонцэнгэл сумд 12,0мм, Цэцэнуул сумд 9,7мм, Их-уул сумд 9,0мм тунадас орсон бол хамгийн бага нь Отгон сумд 0,8мм тунадас орсон байна. Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн хэмжээнд олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна.
Сумдаар нь авч үзвэл: Баянтэс, Алдархаан, Сантмаргаз, Сонгино, Түдэвтэй, Цагаанхайрхан сумдад олон жилийн дунджийн орчим, Улиастай, Отгон, Баянхайрхан, Тэс, Ургамал сумдад олон жилийн дунджаас бага тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 8-12 м/с байсан ба түр зуур өрөвхийлэлтээр 14-19 м/с хүрч ширүүссэн байна. Хамгийн их нь Улиастайд 19м/с, Түдэвтэйд 18 м/с хүрч салхилсан. Нийт нутгаар 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-6 хоног байлаа.
Цасан бүрхүүл: Цэцэн-уул, Тосонцэнгэл, Идэр, Тэлмэн, Яруу сумдын нутгаар 1-9 баллын цасан бүрхүүл тогтож 0-4см цастай байна.
МАА-н үйлдвэрлэлд:. Цаг агаарын нөхцлөөс шалтгаалж малын бэлчээрлэлт саатсан өдөр байхгүй.
ТОЙМ БИЧСЭН ХЭЛТСИЙН ДАРГА, ХААЦУЕТ ИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ