Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 06 дугаар сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм


2020 оны 06-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 06-р сарын 21
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 14.0.....21.5 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 25 - 32 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 4 градус хүйтнээс 3 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, Баянтэс, Нөмрөг, Завханмандал, Тосонцэнгэл, Отгон сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 20....31 градусын дулаан, хамгийн их температур 50-60 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 6 градус хүйтнээс 0 градусын дулаан байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар түр зуурын аадар бороо орж 0,0-7,0мм тунадас орсон бол хамгийн их нь Нөмрөг сумд 7,0мм, Отгон сумд 5,3мм, Тэлмэн сумд 3,6мм тунадас орсон байна. Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн хэмжээнд олон жилийн дунджаас бага тунадастай байлаа.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 8-14 м/с, түр зуур өрөвхийлэлтээр 16-25 м/с хүрч өрөвхийлэн явган шороон шуургатай байлаа. Хамгийн их нь Дөрвөлжинд 25 м/с, Улиастайд 23м/с Нөмрөг, Их-уул сумдад 20м/с хүрч салхилсан. Нийт нутгаар 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-8 хоног байсан байна.
Ургамалжилт: Нийт нутгаар үетэн ургамлуудын Түрүүлэлт/залаалалтын үе шат жигдэрсэн, бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-15см байна. Цан агаар тогтворгүй халуун хуурай салхитай, хур тунадас багатай үе үе хөрсөн дээр цочир хүйтрэлт ажиглагдснаас ургамлын үе шат төдийлэн илэрэхгүй удааширлалтай байна. Зарим сумдын нутгаар 1м2 талбайд 1-7 ширхэг царцаа ажиглагдсан.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар хонь хяргах ажил явагдаж байна. Цаг агаарын нөхцлөөс ажил саатсан өдөр байхгүй.
ТОЙМ БИЧСЭН ХЭЛТСИЙН ДАРГА, ХААЦУЕТ ИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ