Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 09 дүгээр сарын сүүлийн арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2020 оны 09-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 10-р сарын 01
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 2.8 - 9.8 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 16 - 23 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө -4 ,,, -11 градус байлаа. Олон жилийн дундажтай харьцуулхад Дөрвөлжин, Нөмрөг, Баянтэс, Завханмандал, Улиастай, Баянхайрхан, Сонгино, Эрдэнэхайрхан сумдын нутгаар дунджийн орчим бусад нутгаар дунджаас дулаан байлаа. Завхан аймгийн нутгаар ОЖД-аас дулаан байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 5 – 12 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 34 - 42 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө -4 ,,, -13 градус байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт Тэс сумын нутгаар хур тунадас ороогүй бусад нутгаар 0.0 – 6.5 мм тунадас орсон бөгөөд хамгийн их нь Цагаанхайрхан 6.5 мм, Цагаанчулуут 5.2 мм, хамгийн бага нь Ургамал 0.0 мм тунадас орсон байна. Олон жилийн дундажтай харьцуулхад Отгон, Алдархаан, Цагаанхайрхан, Цагаанчулуут дунджаас ахиу, яруу дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байлаа.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 10 – 18 м/с, түр зуур өрөвхийлэлтээр 21 - 24 м/с хүрч салхилсан байна. Хамгийн их нь Нөмрөг 24 м/с, Дөрвөлжин, Улиастай 21 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс их салхитай 1 – 6 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Ихэнх сумдын нутгаар бэлчээрийн ургамлууд хаталт хагдралтын үе шат жигдэрсэн, бэлчээрийн ургамлын дундаж өндөр 4 -12 см, Ургац 0.0 – 1.8 ц/га байна.
Бэлчээрийн хөнөөлт царцаа: Нөмрөг 4 м2 талбай дахь царцааны дундаж тоо 1 ширхэг, бусад нутгаар царцаа байхгүй байна.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар хадлан тэжээл бэлтгэх, мал оторлох, хужир шүү бэлтгэх ажил хийгдэж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр