Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 09 дүгээр сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2020 оны 09-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 09-р сарын 21
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 3.6 - 9.9 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 18 - 25 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 2 - 8 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулхад Дөрвөлжин, Цэцэн-Уул, Завханмандал, Улиастай, Сонгино сумдын нутгаар дунджаас хүйтэн, бусад сумдын нутгаар дунджийн орчим байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 7 – 13 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 34 - 45 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 2 - 10 градус хүйтэн байна.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар 0.0 – 11.4 мм тунадас орсон бөгөөд хамгийн их нь Тэс 11.4 мм, Тосонцэнгэл 8.5 мм, хамгийн бага нь Дөрвөлжин, Завханмандал, Алдархаан 0.0 мм тунадас орсон бөгөөд олон жилийн дундажтай харьцуулхад Тосонцэнгэл, Отгон, Баянхайрхан, Их-Уул, Сонгино, Тэс, Ургамал, Шилүүстэй сумдын нутгаар дунджаас ахиу, Цэцэн-Уул, Түдэвтэй, Тэлмэн, Эрдэнэхайрхан дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байлаа.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 6 – 15 м/с хүрч салхилсан байна. Хамгийн их нь Дөрвөлжин, Нөмрөг 15 м/с хүрч салхилсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс их салхитай 1 – 5 өдөр байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал дунд буюу сайн. Нийт нутгаар үетэн ургамлуудын үрийн боловсролтын үе шат жигдэрсэн, хаталт хагдралтын үе шат эхэлж явагдаж байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2 -13 см байна.
Бэлчээрийн хөнөөлт царцаа: Нөмрөг, Завханмандал сумдын нутгаар 4 м2 талбай дахь царцааны дундаж тоо 1 ширхэг царцаатай бусад нутгаар байхгүй байна.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар хадлан тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх ажил хийгдэж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр