Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 5 дугаар сарын сүүлийн арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2019 оны 05-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2019 оны 06-р сарын 01
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 8.0…..15,8 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Дөрвөлжин, Нөмрөг, Цэцэн-уул, Баянтэс, Тосонцэнгэл, Завханмандал, Улиастай, Сонгино сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджаас дулаан байсан байна. Хамгийн их нь теператур 18-28 градусын дулаан байсан бол хамгийн бага температур 0-7 градус хүйтэн байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 11....23 градус дулаан, хамгийн их температур 32.....56 градус дулаан хамгийн их нь Дөрвөлжин, Тосонцэнгэл, Их-уул сумдын нутгаар 56 градус хүрч халсан ба 40 градусаас их халсан хоногийн тоо 5-11 өдөр байсан байна. Хамгийн бага температур 2.....10 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 1-5 удаагийн оролтоор 0.0-2,6 мм тунадас орсон байна. Хамгийн их нь Сантмаргаз сумд 2,6мм, Түдэвтэй сумд 2,6мм тунадас орсон бол Дөрвөлжин сумд тунадас ороогүй байна.. Уур амьсгалын дундажтай харьцуулахад нийт сумдын нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 10-14 м/с байсан ба зарим үед салхины хүч ширүүсч түр зуур өрөврийлэлтээр 20-27 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 2-8 хоног байсан байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын өндөр 3-10см ургаж, 1 га дах ургацын хэмжээ 0,2-1,8ц/га ургацтай ойт хээрийн бус нутгаар ургамлын өндөр ургац тодорхойлох хэмжээнд хүрээгүй байна. Дунд арав хоногт хөрсөн дээр цочир хүйтэрсний улмаас ургамалын үзүүр хүрэнтэж гэмтсэн.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар бод мал төллөж, малчид ямаагаа самнаж дуусч байна.
ТОЙМ БИЧСЭН: ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД ХААЦУЕТИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ