Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны10 дугаар сарын сүүлийн арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2019 оны 10 дугаар сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2019 оны 11-р сарын 01
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -9.3 ... 1.3 градус бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад Баянтэс, Их-Уул, Тэс сумдын нутгаар хүйтэн, Тосонцэнгэл, Баянхайрхан, Түдэвтэй ОЖД-ын орчим бусад нутгаар 1.5-4.6 градусаар дулаан байлаа. Хамгийн их температур өдөртөө 4 ... 14 градус, хамгийн бага температур шөнөдөө -13 ... -28 градус байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур -12 .... 4 градус, хамгийн их температур өдөртөө 8 .... 28 градус, Хамгийн бага температур шөнөдөө -14 ... -28 градус байлаа.
Хур тунадас: Нийт нутгаар 1-4 удаагийн оролтоор 0.0-31.8 мм тунадас орсон байна. Хамгийн их нь Их-Уул 31.8 мм, Тосонцэнгэл 29.5 мм, Баянтэс 14.3 мм тунадас орсон байлаа. Олон жилийн дундажтай харьцуулхад Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан ОЖД-ийн орчим, Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл, Завханмандал, Баянхайрхан, Их-Уул, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тэс, Яруу ОЖД-аас ахиу, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 12-20 м/с, зарим үед салхины хүч ширүүсч түр зуур өрөврийлэлтээр 24 м/с хүрч салхилсан бол 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-5 удаа байлаа.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар хужир шүү бэлтгэх, мал оторлох, мал хээлтүүлэх ажил явагдаж байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр