Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 8 дугаар сарын эхний арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2019 оны 08 дугаар сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын тойм
2019 оны 08-р сарын 11
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 15.1 ... 23.5 градус дулаан бөгөөд нийт сумдын нутгаар ОЖД-аас дулаан байлаа.
Хамгийн их температур өдөртөө 24-33 градус, хамгийн бага температур шөнөдөө 4-13 градус дулаан байлаа. Дөрвөлжин, Завханмандал, Улиастай, Алдархаан, Ургамал сумдын нутгаар 30 градусаас давж 1-8 өдөр дулаарсан байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 19 .... 32 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 49 .... 60 градус дулаан бөгөөд хамгийн бага температур шөнөдөө 2 ... 11 градус дулаан байлаа. Нийт сумдын нутгаар 40 градусыг давж 6-10 өдөр халсан байна.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 2-8 удаагийн оролтоор 0.4 - 40.9 мм тунадас орсноос хамгийн их нь Их-уул 40.9 мм, Баянтэс 18.6 мм, Цагаанчулуут 17.5 мм, Тэлмэн 14.4 мм, Улиастай 11.6 мм тунадас орсон бөгөөд хамгийн бага нь Дөрвөлжин 0.4 мм, Яруу 0.5 мм, Шилүүстэй 0.8 мм, Завханмандал 1.6 мм байлаа.
Уур амьсгалын дундажтай харьцуулхад Их-уул, Цагаанчулуут сумдын нутгаар ахиу, Баянтэс, Тосонцэнгэл, Отгон, Эрдэнэхайрхан сумдын нутгаар ОЖД-ын орчим бусад нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна.
Салхи: Салхины дундаж их хурд 6-12 м/с байсан ба зарим үед салхины хүч ширүүсч түр зуур өрөвхийлэлтээр 13 - 18 м/с хүрч салхилсан бөгөөд хамгийн их нь Тосонцэнгэл, Их-уул 18 м/с, Нөмрөг, Завханмандал, Улиастай, Отгон 16 м/с, бага нь Сонгино, Түдэвтэй 6м/с, Алдархаан, Баянхайрхан, Тэс, Яруу 8 м/с бөгөөд бусад нутгаар 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-6 хоног байлаа.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт сумдын нутгаар зуншлагын байдал хэвийн, хэт халалтаас зарим ургамалын үзүүр шарлаж, говийн нутгаар Монгол сонгино хатаж алга болсон байна. Бэлчээрийн ургамалын дундаж өндөр 7-30 см байна.
МАА-н үйлдвэрлэлд: Малчид хадлан бэлчээр бэлтгэх ажил эхлэж байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр