Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 2 дугаар сарын сүүлийн арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2019 оны 02 дугаар сарын сүүлийн арав хоногийн
цаг агаарын тойм
2019 оны 03 сарын 01
Агаарын температур: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 13,0-27,5 градус хүйтэн бөгөөд нийт нутгаар уур амьсгалын дунджийн орчим, Дөрвөлжин, Завханмандал сумдад 7,5-6,1градус, Цэцэн-уул, Ургамал, Нөмрөг, Их-уул, Идэр, Баянхайрхан, Баянтэс, Тосонцэнгэл сумдын нутгаар уур амьсгалын дунджаас 1,1-3,1градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур өдөртөө 2-17 градус хүйтэн байсан бол хамгийн хүйтэн нь шөнөдөө 23-36 градусын хүйтэн байсан байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 14-27 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө 5 градусын дулаанаас 7 градус хүйтэн, хамгийн бага температур 30-40 градусын хүйтэн байсан.
Хур тунадас: Энэ арав хоногт Цагаанчулуут сумд 0,0мм, Шилүүстэй сумд 0,9мм тунадас орсон бусад сумдын нутгаар цас ороогүй байна.
Уур амьсгалын дундажтай харьцуулахад нийт нутгаар уур амьсгалын дунджаас бага тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуурга багатай салхины дундаж их хурд 3-8м/с байлаа.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Аймгийн хэмжээнд 2 дугаар сарын байдлаар 4614 толгой мал хорогдсон. Эрдэнэхайрхан 1415, Тосонцэнгэл 1106, Их-уул 889,Идэр 338, Цагаанчулуут 288,Тэлмэн 108, Тздэвтэй 110, Дөрвөлжин 37, Нөмрөг 67, Баянхайрхан 65, Яруу 42, Сонгино 5 толгой мал хорогдсон байна. Малчид малдаа нэмэгдэл тэжээл өгч байна. Цаашид Тосонцэнгэл,Их-уул, Идэр,Тэлмэн,Шилүүстэй,Цагаанчулуут,Эрдэнэхайрхан сумдын нутгаар хаваржилт хүндрэх төлөвтэй байна.
Цасан бүрхүүлийн байдал: Нийт сумдын нутгаар 1-23см цасан бүрхүүлтэй, цасны дундаж нягт 0,08-0,23г/см3 байна.
ТОЙМ БИЧСЭН:ЦУОТХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД ХААЦУЕТИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ