Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 2 дугаар сарын эхний арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2019 оны 2-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2019 оны 2-р сарын 11
Агаарын температур:
Энэ арав хоногт агаарын дундаж температур нийт нутгаар -22.0 ... -33.3 градус, уур амьсгалын дундажтай харьцуулхад Дөрвөлжин, Нөмрөг, Баянтэс, Цэцэн-уул, Завханмандал, Улиастай, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан уур амьсгалын дунджаас -1.2 ... -5.4 градусаар хүйтэн, Отгон УА-ын дунджаас 4.2 градусаар дулаан, бусад нутгаар УА-ын дундаж орчим байна. Өдөртөө -6 ... -21 градус, шөнөдөө -31 ... -46 градус, хамгийн хүйтэн нь Баянтэс, Цэцэн-уул -46, Их-уул, Тэс -43 бөгөөд 30 градусаас хүйтэн хоногийн тоо 3-10 удаа байлаа.
Хөрсний температурын хувьд:
Энэ арав хоногт хөрсний дундаж температур нийт нутгаар -22 ... -34 градус, Өдөртөө -1 ... -17 градус хүйтэн, шөнөдөө -36 ...-49 градус, хамгийн хүйтэн нь Цэцэн-уул -49, Түдэвтэй -47, Баянтэс, Отгон, Тэс -45 градус, 40 градусаас хүйтэн хоногийн тоо 1-8 удаа байлаа.
Хур тунадас:
Энэ арав нийт нутгаар 1.1-6.4 мм тунадас орсон бөгөөд нийт нутгаар УАД-аас ахиу хур тунадас орсон байна. Хамгийн их нь Цагаанхайрхан 6.4 мм, Эрдэнэхайрхан 4.2 мм, Завханмандал 3.8 мм, Тэлмэн 3.7 мм орсон байна.
Салхи:
Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 4-15 м/с бөгөөд хамгийн их нь Улиастай 15 м/с салхитай, 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-4 удаа байлаа.
Цасан бүрхүүл: Нийт сумдын нутгаар 3-13 см цасан бүрхүүлтэй, цасны дундаж нягт 0.11-0.23 г/см3 байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд:
Ихэнх сумдын нутгаар малчид отор нүүдэл хийх, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжиж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр