Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 8 дугаар сарын 3 дугаар арав хоногийн ХААЦУ-н тойм мэдээ


2018 оны 08-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 09-р сарын 01
Агаарын температур: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 13-20 градус дулаан байсан бол уур амьсгалын дундажтай харьцуулахад нийт нутгаар уур амьсгалын дунджаас дулаан. Агаарын хамгийн их температур 21-30 градус дулаан, хамгийн бага температур 1-10 градусын дулаан байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 13-23 градус дулаан, хамгийн их температур 41-51 градус дулаан, хамгийн бага температур 1 градус хүйтнээс 9 градусын дулаан байсан.
Хур тунадас: Арав хоногт нийт нутгаар хур тунадас орж, 3.3-37,1мм тунадас орсон хамгийн их нь Их-уул сумд 37,1мм, Сонгино сумд 35,6мм, Улиастай сумд 34,0мм, хамгийн бага нь Ургамал сумд 3.3мм тунадас орсон байна.
Уур амьсгалын дундажтай харьцуулахад ихэнх сумдын нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Дөрвөлжин, Завханмандал, Сантмаргац, Ургамал сумдын нутгаар уур амьсгалын дунджаас бага, Тэс сумд уур амьсгалын дунджийн орчим хур тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 6-14 м/с хүрч салхилсан бол түр зуур өрөвхийлэлтээр 16-18 м/с хүрч шүрүүссэн. Хамгийн их нь Нөмрөг сумд 18 м/с хүрч өрөвхийлсэн байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар малчид мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх ажлууд явагдаж, тариаланчид үр тариа, хүнсний ногоо хураах ажил эхэлж байна.
Бэлчээрийн ургамалын үе шат, өндөр, ургалтын байдал : Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамал ургалт хэвийн буюу сайн. Ургамлын өндөр 5-26 см, 1м2 талбайн ургацын хэмжээ 0,5-7,4ц/га байлаа.
Бэлчээрийн хөнөөлт царцааны ажиглалт: Зарим нутгаар цөөн тооны царцаатай 1 м2 талбай дахь царцааны дундаж тоо 1-4 ширхэг царцаатай байлаа. Хэт олшролт ажиглах хэмжээнд хүрээгүй байлаа.
ТОЙМ БИЧСЭН:ЦУОТХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД ХААЦУЕТИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ
.