Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 6 дугаар сарын 3-р арав хоногийн ХААЦУ-н тойм мэдээ6


2018 оны 06-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 07-р сарын 01
Агаарын температур: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 16.6-24.1 градус дулаан. Агаарын хамгийн их температур 26-33 градус дулаан, хамгийн бага температур 1-7 градус дулаан байлаа.
Уур амьсгалын дундажтай харьцуулахад: Нийт нутгаар уур амьсгалын дундажаас 2,9-8,9 градусын дулаан байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 22-32 градус дулаан, хамгийн их температур 51-63 градус дулаан, хамгийн бага температур 2 -11 градус дулаан байлаа.
Хур тунадас: Арав хоногт нийт нутгаар ихэнх хугацаанд түр зуурын бороо орж, 1.0-18.4 мм тунадас орсон бөгөөд хамгийн их нь Отгон 18,4 мм, Сонгино, Баянхайрхан сумдад 12,5-12,8мм, Цагаанчулуут сумд 10мм тунадас орсон бол хамгийн бага нь Дөрвөлжин сумд 0,2мм тунадас орсон байна.
Уур амьсгалын дундажтай харьцуулахад: Отгон сумд уур амьсгалын дунджаас ахиу, Баянхайрхан, Сонгино, Шилүүстэй, Цагаанчулуут сумын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, Бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар бороо орохын өмнө салхи хүч түр зуур ширүүсч 10-16 м/с, өрөвхийлэлтээр түр зуур 18-20 м/с хүрч шүрүүсч, шороон шуурга шуурсан. Хамгийн их нь Дөрвөлжин суманд 20 м/с хүрсэн байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар хонины ноос хяргах ажил явагдаж дуусаж байна. Дөрвөлжин сумын Онц, Таван толгой багт зуншлага муу, гантай байгаагаас хагас жилийн мал тооллогын дүнгээр 1300 тал хорогдсон дүнтэй байна.
Бэлчээрийн ургамалын үе шат, өндөр, ургалтын байдал : Ихэнх сумдын нутгаар бэлчээрийн ургамал ургалт хэвийн, Дөрвөлжин, Яруу, Алдархаан, Уластай сумдын нутгаар зуншлага муу байна. Бэлчээрийн ургамлын өндөр дунджаар 3-13 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт царцааны ажиглалт: Ихэнх сумдын нутгаар 1 м2 талбай дахь царцааны дундаж тоо 1-27 байна. Хамгийн их нь Тэс суманд царцаа ихээр тархаж 1 м2 талбай дахь царцааны дундаж тоо 27 болсон мөн Баянтэс сум зарим газраа царцааны хэт олшролт ажиглагдаж хэт олшролтын ажиглалтыг хийсэн байна. Бусад сумдын нутгаар хэт олшролт ажиглах хэмжээнд хүрээгүй.
Тойм бичсэн: ЦУОТХ-ийн дарга бөгөөд ХААЦУЕТИ Д.Уранчимэг