Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 5 дугаар сарын эхний арав хоногийн ХААЦУ-н тойм мэдээ


2018 оны 05-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 05-р сарын11
Агаарын температур: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 5.4-12.0 градус дулаан, ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас дулаан, Дөрвөлжин, Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл, Завханмандал, Улиастай сумдад уур амьсгалын дунджийн орчим байлаа. Агаарын хамгийн их температур 18-23 градус дулаан, хамгийн бага температур 1-10 градус хүрч хүйтэн байсан байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 6-19 градус дулаан, хамгийн их температур 38-49 градус дулаан, хамгийн хүйтэн нь 6-14 градус хүрч хүйтэрсэн.
Хур тунадас: Арав хоногт нийт нутгаар хур тунадас орж 0.0-14,3 мм тунадас орсон. Хамгийн их нь Идэр сумд 14,3мм, Их-уул сумд 8,4мм Тосонцэнгэл, Завханмандал, Тэлмэн, Цагаанхайрхан сумдад 4,5-6,3мм, хамгийн бага нь Нөмрөг сумд 0,0мм тунадас орсон нь уур амьсгалын дундажтай харьцуулвал Тосонцэнгэл, Завханмандал, Идэр, Сантсаргац, Тэлмэн, Тэс, Ургамал, Цагаанхайрхан, Яруу сумдад уур амьсгалын дунджаас ахиу, Түдэвтэй сумд орчим, бусад сумдын нутгаар дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 10-18 м/с, түр зуур өрөвхийлэлтээр 20-28 м/с шүрүүсч шороон шуурга шуурсан.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар ямаа самнах ажил дуусаж байна.
Ургамлын ургалтын: Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат жигдэрч, ургамлын өндөр 1-4 см, Дөрвөлжин, Сантмаргац сумдын нутгаар 6-8см өндөртэй байна.