Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 4 дүгээр сарын 3-р арав хоногийн ХААЦУ-н тойм мэдээ


2018 оны 04-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 05-р сарын 01
Агаарын температур: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 5.5-12.6 градус дулаан, нийт нутгаар уур амьсгалын дунджаас дулаан байлаа. Агаарын хамгийн их температур 20-28 градус дулаан, хамгийн бага температур 4-8 градус хүрч хүйтэн байсан байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 6-21 градус дулаан, хамгийн их температур 40-51 градус дулаан, хамгийн бага температур 6-13 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Тэс сумд 13 градус хүрч хүйтэрсэн.
Хур тунадас: Арав хоногийн сүүлчээр нийт нутгаар хур тунадас орж, 0.0-6,6 мм тунадас орсон. Хамгийн их нь Баянтэс, Баянхайрхан, Тосонцэнгэл сумдад 4,4-6,6мм, Тэс, Түдэвтэй сумдад 3,3-2,5мм, хамгийн бага нь Сантмаргац, Ургамал, Шилүүстэй, Цагаанчулуут сумдад 0,0мм тунадас орсон нь уур амьсгалын дундажтай харьцуулвал ихэнх сумдын нутгаар уур амьсгалын дунджаас бага, Баянтэс, Отгон, Баянхайрхан, Тэс сумдад дунджаас ахиу, Тосонцэнгэл, Завханмандал, Сонгино, Түдэвтэй сумдад дунджийн орчим тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар 10-16 м/с, түр зуур 18-20 м/с шүрүүсч, шороон шуурга шуурсан.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар ямаа самнах ажил явагдаж байна. Гол мөрөний цас мөс хайлж голын ус чөлөөлөгдөж байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат жигдэрч, ургамлын өндөр 1-4 см, говийн бүсэд нутгаар 0,0 -0,2ц/га ургацтай байна.