Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 2 дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-н тойм мэдээ


2018 оны 02-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 02-р сарын 21
Агаарын температур: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -16,2 ... -30.9 градус хүйтэн, ихэнх сумдын нутгаар уур амьсгалын дунджаас 1,2-6,8 градусаар хүйтэн, Тосонцэнгэл, Алдархаан, Сонгино сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, Отгон, Идэр, Их-уул, Тэлмэн, Шилүүстэй, Эрдэнэхайрхан сумдын нутгаар уур амьсгалын дунджаас дулаан байлаа. Агаарын хамгийн их температур -4 ... -17 градус, хамгийн бага температур -27 ... -43 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Баянтэс 42, Тэс, Цэцэнуул сумдад 43 градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур -18 ... -29 градус, хамгийн дулаан нь 0 ... -14 градус, хамгийн хүйтэн нь -32 ... -42 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 16,18-нд зарим газраар 17нд ихэнх нутгаар цас орж 0,0-4,0мм тунадас унасан нь уур амьсгалын дунджийн орчим тунадас орсон байна. Дөрвөлжин, Отгон, Идэр, Ургамал, Шилүүстэй сумдын нутгаар цас ороогүй.
Салхи: Салхины хүч нийт нутгаар 4-12 м/с салхитай байлаа. Хамгийн их нь Баянхайрхан суманд түр зуур 12 м/с хүрч салхилсан байна . 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-2 удаа байлаа.
Цасан бүрхүүл: Нийт нутгаар цасны дундаж зузаан нь 4-31 см, дундаж нягт 0.09-0.27 гр/см3, арав хоногийн дундуур нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний цас орж Баянтэс, Тэс, Баянхайрхан сумдад цасны өндөр 2-4см-ээр нэмэгдсэн байна.
МАА-н үйлдвэрлэлд: Энэ арав хоногт нийт нутгаар хүйтний эрч өмнөх арав хоногоос 2-7 градусаар суларсан өдөртөө харьцангуй хүйтний эрч суларч байна.Өвс тэжээлийн хомсдолоос шалтгаалж зудтай буюу зудархуу сумдын нутгаар мал хорогдсоор байна.
Тойм бичсэн: ЦУОТХ-ийн дарга бөгөөд ХААЦУЕТИнженер Д.Уранчимэг