Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 2 дугаар сарын 1-р арав хоногийн ХААЦУ-н тойм мэдээ


2018 оны 02-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 02-р сарын 11
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -22,3 ...-35.8 градус, нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Дөрвөлжин, Завханмандал, Сантмаргаз сумдын нутгаар уур амьсгалын дунджаас 10-14 градус, бусад сумдын нутгаар 3-9 градусаар хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур -14 ... -21 градус, хамгийн бага температур -32 ... -48 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Баянтэс 48, Тэс 46, Цэцэнуул 44, Тосонцэнгэл, Завханмандал, Сантмаргац сумдад 42 градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур -22 ... -36 градус, хамгийн их температур -2 ... -14 градус, хамгийн бага температур -37 ... -48 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногийн сүүлчээр цас орж 8-нд нийт нутгаар 0,0-2,2мм, 9-нд зарим газраар 0,0-0,6мм, 10-нд ихэнх нутгаар 0,0-0,9мм тунадас унасан нь уур амьсгалын дунджаас бага тунадас орсон байна. Тосонцэнгэл, Их-уул, сумдын нутгаар цас ороогүй.
Салхи: Салхины хүч 8-нд нийт нутгаар 4-14 м/с, бусад хугацаанд 2-10м/с салхитай байлаа. Баянхайрхан суманд түр зуур 20 м/с хүрч салхилсан байна . 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-4 удаа байлаа.
Цасан бүрхүүл: Нийт нутгаар цасны дундаж зузаан нь 5-27 см, дундаж нягт 0.07-0.26 гр/см3, арав хоногийн сүүлчээр бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурч зарим нутгаар цасны наягт 0,01-0,03гр/см3 нэмэгдсэн байна. Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолоор зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр Тэс, Сонгино, Цэцэн-уул, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин Баянтэс, Тосонцэнгэл сумдын нутгаар зудтай, Баянхайрхан, Түдэвтэй, Яруу, Сантмаргац, Эрдэнэхайрхан, Идэр, Алдархаан сумдад зудархуу бусад нутгаар өвөлжилт хэвийн байна.
МАА-н үйлдвэрлэлд: Энэ арав хоногт нийт нутгаар хүйтний эрч өмнөх арав хоногоос 1-3 градусаар суларсан боловч хүйтэн жиндүү хэвээр уур амьсгалын дунджаас 3-14 градусаар хүйтэн байсны улмаас мал дарагдах болон өвс тэжээлийн хомсдолоос шалтгаалж зудтай буюу зудархуу сумдын нутгаар мал хорогдсоор байна..
Тойм бичсэн: ЦУОТХ-ийн дарга бөгөөд ХААЦУЕТИнженер Д.Уранчимэг