Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 12 дугаар сарын 3 дугаар 10 хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2018 оны 12 дугаар сарын сүүлийн арав хоногийн
цаг агаарын тойм
2019 оны 01 сарын 01
Агаарын температур: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 23,0-35,8 градус хүйтэн бөгөөд нийт нутгаар уур амьсгалын дунджаас хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур өдөртөө 14-21 градус хүйтэн байсан бол хамгийн хүйтэн нь шөнөдөө 31-46 градусын хүйтэн байсан байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 26-36 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө 8-18 градус хүйтэн харин Завханмандал сумд 2 градусын хүйтэн, хамгийн бага температур 38-48 градусын хүйтэн байсан.
Хур тунадас: Энэ арав хоногийн ихээр ихэнх нутгаар цас орж 0,0-0,9мм, 24нд Цэцэнуул, Түдэвтэй Тэс сумдаар 0,0-0,5мм тунадас орсон байна. Хамгийн их нь Түдэвтэй сумд 1,0мм тунадас орсон бол Дөрвөлжин, Отгон, Алдархаан, Идэр, Сантмаргац, Ургамал, Шилүүстэй сумдад цас ороогүй байна.
Уур амьсгалын дундажтай харьцуулахад нийт нутгаар уур амьсгалын дунджаас бага, Түдэвтэй сумд сумд уур амьсгалын дунджийн орчим хур тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуурга багатай салхины дундаж их хурд 4-12 м/с, Улиамтайд түр зуур өрөвхийлэлтээр 15 м/с хүрч салхилсан байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Малчид бага малдаа нэмэгдэл тэжээл өгч байна.
Цасан бүрхүүлийн байдал: Нийт сумдын нутгаар 1-12см цасан бүрхүүлтэй, цасны дундаж нягт 0,09-0,23г/см3 байна.Дөрвөлжин сумын баруун талаар цасгүй байна.
ТОЙМ БИЧСЭН:ЦУОТХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД ХААЦУЕТИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ