Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 1 дүгээр сарын 2-р арав хоногийн ХААЦУ-н тойм мэдээ


2018 оны 01-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 01-р сарын 21
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -19,7...-32 градус, Баянтэс, Отгон, Баянхайрхан, Тэс, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан сумдын нутгаар олон жилийн дундажийн орчим, Дөрвөлжин, Завханмандал, Сантмаргаз сумдын нутгаар ОЖД-аас хүйтэн, бусад сумдын нутгаар ОЖД-аас дулаан байлаа. Завхан аймгийн нутгаар энэ 10 хоногт ОЖД-аас дулаан байлаа. Агаарын хамгийн их температур -10 ... -19 градус, хамгийн бага температур -30 ... -46 градус хүйтэн байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт хөрсний дундаж температур -22 ... -33 градус, хамгийн их температур -2 ... -16 градус, хамгийн бага температур -34 ... -46 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Ихэнх сумдын нутгаар 1-7 удаа 0.0-3.8 мм тунадас орсон бөгөөд Баянтэс, Цэцэн-уул, Улиастай, Отгон, Алдархаан, Сантмаргаз, Эрдэнэхайрхан сумдын нутгаар ОЖД-аас ахиу, Тосонцэнгэл, Завханмандал, Их-уул, Сонгино, Тэлмэн, Цагаанчулуут, Шилүүстэй, Яруу сумдын нутгаар ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД орчим байлаа. Дөрвөлжин, Ургамал сумдын нутгаар тунадас ороогүй.
Салхи: Салхины хүч нийт нутгаар 5-12 м/с, түр зуур 14-20 м/с хүрч салхитай байлаа. Хамгийн их нь Баянхайрхан суманд 20 м/с хүрч салхилсан. 10 м/с их салхитай өдрийн тоо 1-5 удаа байлаа.
Цасан бүрхүүл: Нийт нутгаар цасны дундаж зузаан нь 5-24 см, дундаж нягт 0.09-0.23 гр/см3 байна. Монгол улсын засгийн газрын 286-р ган зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр Тэс, Сонгино, Цэцэн-уул, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин сумдын нутгаар зудтай, Баянтэс, Баянхайрхан, Түдэвтэй, Яруу, Сантмаргац, Эрдэнэхайрхан сумдад зудархуу бусад нутгаар хэвийн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр