Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 3 дугаар сарын дунд арав хоногийн ХААЦУ-н тойм мэдээ


2018 оны 03-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 03-р сарын 21
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 11.7 градус хүйтнээс 3.3 дулаан, нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас 5.2 – 13.6 градусаар дулаан байлаа. Агаарын хамгийн их температур 3 ... 15 градус дулаан, хамгийн бага температур 7 ... 32 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Тэс суманд 32 градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 13 градус хүйтнээс 4 дулаан, хамгийн их температур 5 ... 31 градус дулаан, хамгийн бага температур 8 ... 33 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Тэс суманд 33 градус хүрч хүйтэрсэн байлаа.
Хур тунадас: Ихэнх сумдын нутгаар 1-4 удаагийн бага хэмжээний цас орж 0.0-6.6 мм тунадас орсон бөгөөд Баянтэс, Цэцэн-уул, Тосонцэнгэл, Их-уул, Сонгино, Түдэвтэй сумдын нутгаар уур амьсгалын дунджаас их, Тэлмэн сумын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, Бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджаас бага тунадас орлоо. Дөрвөлжин, Алдархаан сумдын нутгаар цас ороогүй.
Салхи: Салхины хүч нийт нутгаар 6-12 м/с, түр зуур 14-20 м/с хүрч салхилсан байна . Нийт нутгаар 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-5 хоног байлаа.
Цасан бүрхүүл: Нутгийн баруун, баруун өмнөд хэсгээр цас хайлж тарлантсан бөгөөд Их-уул, Тэлмэн, Яруу сумдын нутгаар цасны дундаж зузаан 0-3 см, нутгийн хойд болон буруун сумдын нутгаар 9-20 см зузаан, дундаж нягт нь 0.16-0.28 гр/см3 бусад сумдын нутгаар цасгүй байна.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар бог, бод малын төллөлт эхэлсэн, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр