Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 10 дугаар сарын дунд арав хоногийн тойм


2018 оны 10-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 10-р сарын 22
Агаарын температур:
Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -1.0 градус хүйтнээс 8.2 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулхад нийт нутгаар уур амьсгалын дунджаас 3.5-6.7 градус дулаан байлаа. Өдөртөө 10-18 градус дулаан, шөнөдөө -1... -11 градус хүйтэн байлаа.
Хөрсний температурын хувьд:
Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 0-9 градус дулаан, Өдөртөө 20-33 градус дулаан, шөнөдөө -2 ...-13 градус хүйтэн байлаа.
Хур тунадас:
Арав хоногт ихэнх нутгаар 0.0-8.5 мм хур тунадас орсон бөгөөд хамгийн их нь Баянтэс, Баянхайрхан 8.5 мм, Түдэвтэй 3.9 мм, Цэцэн-уул 3.3 мм, Нөмрөг, Сонгино 2.3 мм тунадас орсон байна. Их-уул суманд тунадас ороогүй.
Уур амьсгалын дундажтай харьцуулхад:
Нөмрөг, Баянтэс, Баянхайрхан, Сантмаргаз, Түдэвтэй, Эрдэнэхайрхан сумдын нутгаар УАД-аас ахиу, Сонгино УАД-ын орчим, бусад нутгаар УАД-аас бага хур тунадас орсон байна.
Салхи:
Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 6-14 м/с, түр зуур 16-18 м/с хүрч салхилснаас хамгийн их нь Завханмандал, Цагаанчулуут сумын нутгаар 16-18 м/с хүрч салхилсан байна.
Цасан бүрхүүл: Цэцэн-уул 3 см, Баянхайрхан 7 см, Сонгино 1 см, Яруу 3 см шинэ цасан бүрхүүлтэй, Цэцэн-уул сум нийт 10 балл, Баянхайрхан, Сонгино, Яруу сумдын нутгаар төв болон уулаараа цасан бүрхүүлтэй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд:
Ихэнх сумдын нутгаар малчид хадлан тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх, мал хээлтүүлэх ажил үргэлжилж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр