Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 06 дугаар сарын эхний 10 хоногийн тойм мэдээ


2018 оны 06-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 06-р сарын 11
Агаарын температур: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 10.2-19.8 градус дулаан, Дөрвөлжин, Цэцэн-уул, Тосонцэнгэл, Улиастай, Отгон, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уур амьсгалын дундажаас дулаан байлаа. Агаарын хамгийн их температур 22-30 градус дулаан, хамгийн бага температур -4 градус хүйтэнээс 4 градус дулаан байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 15-30 градус дулаан, хамгийн их температур 43-58 градус дулаан, хамгийн бага температур -4 градус хүйтнээс 2 градус дулаан байлаа.
Хур тунадас: Арав хоногт 2-5 удаа хур тунадас орж, 0.0-11.0 мм тунадас орсон бөгөөд хамгийн их нь Цагаанхайрхан 11 мм, Идэр 10,3 мм тунадас орсон бөгөөд уур амьсгалын дундажтай харьцуулхад Цагаанхайрхан сумын нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Тосонцэнгэл, Идэр, Их-уул, Сонгино, Тэлмэн, Яруу сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, Бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орсон байна. Тэс суманд огт хур тунадас ороогүй байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй 10-18 м/с, түр зуур 20-22 м/с хүрч шүрүүсч, шороон шуурга шуурсан. Хамгийн их нь Уиастай суманд 22 м/с хүрсэн байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар Хөөвөр хялгас авах, хонины ноос хяргах ажил эхэлж, Тариаланчид үр тариа суулгах, хүнсний ногоо тарих ажил хийгдэж байна.
Бэлчээрийн ургамалын үе шат, өндөр, ургалтын байдал : 6 дугаар сарын 9-ны байдлаар нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамал ургалт хэвийн, ургамлын өндөр 3-18 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт царцааны ажиглалт: Баянтэс, Тосонцэгэл, Улиастай, Баянхайрхан, Идэр, Их-уул, Сонгино, Тэлмэн, Тэс, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Яруу сумдын нутгаар 1 м2 талбай дахь царцааны дундаж тоо 1-25, бусад сумдын нутгаар царцаа байхгүй байлаа. Хамгийн их нь Тэс суманд царцаа ихээр тархаж 1 м2 талбай дахь царцааны дундаж тоо 25 болж царцааны хэт олшролт болсон байна. Бусад сумдын нутгаар хэт олшролт ажиглах хэмжээнд хүрээгүй.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр