Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 05 дугаар сарын дунд 10 хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2018 оны 05-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 05-р сарын 21
Агаарын температур: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 8.2-14.8 градус дулаан, Дөрвөлжин, Баянтэс, Завханмандал сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уур амьсгалын дундажаас дулаан байлаа. Агаарын хамгийн их температур 18-25 градус дулаан, хамгийн бага температур 0- /-8/ градус хүйтэн байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 14-22 градус дулаан, хамгийн их температур 45-51 градус дулаан, хамгийн бага температур 4-8 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Арав хоногт 1-3 удаа хур тунадас орж, 0.0-2.8 мм тунадас орсон бөгөөд хамгийн их нь Баянтэс, Улиастай, Цагаанхайрхан сумдад 1.6-2.8 мм тунадас орсон. Уур амьсгалын дундажтай харьцуулхад ихэнх сумдын нутгаар уур амьсгалын дунджаас бага, Идэр, Ургамал сумдад тунадас ороогүй байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй 12-22 м/с, түр зуур 24-34 м/с хүрч шүрүүсч, шороон шуурга шуурсан. Хамгийн их нь Ургамал суманд салхины хүч 34 м/с хүрч ширүүссэн байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар ямаа самнах ажил үргэлжилж байна. Гол мөрөний цас мөс хайлж голын ус чөлөөлөгдөж байна.
Бэлчээрийн ургамалын үе шат, өндөр, ургалтын байдал : Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамал цухуйж жигдэрсэн, ургамлын өндөр 3-8 см, ургамалын ургалтын байдал дунд зэрэг байна.
Бэлчээрийн хөнөөлт царцааны ажиглалт: Баянтэс, Улиастай, Идэр, Тэс, Яруу сумдын нутгаар 1 м2 талбай дахь царцааны дундаж тоо 1-5, бусад сумдын нутгаар царцаа байхгүй байлаа.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр