Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 04 дүгээр сарын эхний 10 хоногийн тойм мэдээ


2018 оны 04-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 04-р сарын 11
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 8.8 градус хүйтнээс 1.3 градус дулаан, Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл, Отгон, Алдархаан, Их-уул, Түдэвтэй, Тэлмэн, Тэс, Шилүүстэй, Яруу сумдын нутгаар уур амьсгалын дунджаас дулаан, Цэцэн-уул сумын нутгаар уур амьсгалын дунджаас хүйтэн, бусад нутгаар уур амьсгалын дунджийн орчим байлаа. Агаарын хамгийн их температур 6-17 градус дулаан, хамгийн бага температур 12-25 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Цэцэн-уул, Идэр сумдын нутгаар 24-25 градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 8 градус хүйтнээс 6 градус дулаан, хамгийн их температур 11-37 градус дулаан, хамгийн бага температур 13-27 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Цэцэн-уул суманд -27 градус байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 1-5 удаагийн хур тунадас орж, 0.0-16.8 мм тунадас орсон бөгөөд Дөрвөлжин, Улиастай, Отгон, Алдархаан, Идэр, Их-уул, Тэс, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу сумдын нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Баянтэс сумын нутгаар уур амьсгалын дундаж орчим, Бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджаас бага тунадас орлоо.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар 10-20 м/с, түр зуур 23-28 м/с шүрүүсч, шороон шуурга шуурч цаг агаар тогтворгүй байлаа. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-9 хоног байсан байна.
Цасан бүрхүүл: Нийт сумдын нутгаар цасан бүрхүүл байхгүй. Уулархаг бүс нутгийн уулын ар хэсэгтээ цастай байна.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар бог, бод малын төллөлт үргэлжилж байна. Хүчтэй салхи шуургатай зарим өдрүүдэд малын бэлчээрлэлт саатсан. Гол мөрөний цас мөс хайлж голын ус захалж урсгал устай болж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр