Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 9 дүгээр сарын 1-р арав хоногийн ХААЦУ-н тойм мэдээ


2017 оны 9-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2017 оны 09-р сарын 11
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 9-16 градус дулаан, Өдөртөө нийт нутгаар 21-28 градус хүрч дулаарсан бол шөнөдөө ихэнх нутгаар 0-6 градус хүйтэн, Говийн нутгаар 2-5 градус дулаан байна.
Хөрсний температурын хувьд: Өдөртөө ихэнх нутгаар хугацааны туршид 40-53 градус дулаан, Ихэнх нутгаар 9-10нд шилжих шөнө хөрсөн дээр цочир хүйтэрч 0-4 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Шилүүстэй сумдад 5-7 градус хүрч хүйтэрсэн бол Дөрвөлжин, Ургамал сумдад 2-5 градус дулаан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар бороо орж 0,7-25,2 мм тунадас орлоо. Хамгийн их нь Эрдэнэхайрхан, Их уул, Алдархаан, Цэцэн уул сумдын нутгаар 22,1-25.2 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хүч ихэнх нутгаар 10-14 м/с,зарим үед түр зуур ширүүсч өрөвхийлэлтээр 16-18м/с хүрч салхиласан бол Алдархаан, Сонгино, Түдэвтэй, Идэр, Их уул, Тэс, Цагаанхайрхан сумдын нутгаар 6-8 м/с салхитай байлаа.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт нутгаар бороошиж бэлчээрийн ургамлын ургалт сэргэж байгаа боловч хадлан тэжээл авах боломж муу байна. Өмнөх саруудад нийт нутгаар өдөртөө агаар хөрсөндөө хэт их халалттай халуун хуурай салхитай байсны улмаас бэлчээрийн ургамал гэмтэлтэй, ургамлын ургалт удаашралтай байсан. Энэ арав хоногт говийн нутгаар хатаж хагдарсан зарим ургамал дахин хэнзэлж байна.
Бэлчээрийн ургамлын дундаж өндөр ихэнх нутгаар 2-9 см, Тосонцэнгэл, Их уул, Тэлмэн, Цагаанчулуут, Шилүүстэй сумдын нутгаар 10-18 см байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хадлан тэжээл бэлдэх ажлууд үргэлжилж байна. Газар тариаланд төмс, хүнсний ногоо хураах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр