Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 7 дугаар сарын 3р арав хоногийн ХААЦУ-н тойм мэдээ


2017 оны 7-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2017 оны 08-р сарын 01
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 16-20 градус дулаан, говийн болон тал хээрийн нутгаар 22-25 градус дулаан, Өдөртөө үнэмлэхүй их температур ихэнх нутгаар 29-33 градус, говийн сумдаар 34-36градус хүрч дулаарсан бол шөнөдөө үнэмлэхүй бага температур нь ихэнх нутгаар 2-6 градус дулаан, говийн болон тал хээрийн нутгаар 8-12 градус дулаан байсан байна.
Хөрсний температурын хувьд: Өдөртөө үнэмлэхүй их температур нийт нутгаар хугацааны туршид 58-63 градус хүрч халсан. Шөнөдөө үнэмлэхүй бага температур ихэнх нутгаар 1-5 градус, говийн сумдаар 7-10 градусын дулаан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт ихэнх нутгаар түр зуурын аадар бороо орж 0,0-11,0мм тунадас орлоо. Хамгийн их нь Тосонцэнгэл сумд 11,0мм, Тэс сумд 6,4мм орсон бол хамгийн бага нь Завханмандал,Отгон, Идэр, Цагаанхайрхан, Эрдэнэхайрхан сумдад 0,0мм тунадас орсон, Дөрвөлжин, Шилүүстэй сумд бороо ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх хугацаанд салхины дундаж их хурд 10-14м/с, аадар бороо орохын өмнө салхины хүч түр зуур ширүүсч 16-20 м/с, өрөвхийлэлтээр Цагаанхайрхан сумд түр зуур 24м/с, Нөмрөг сумд 19м/с хүрч салхиласан байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт нутгаар бороо хур багатай, халуун хуурай салхитай, өдөртөө хэт халуун бүгчим, шөнөдөө сэрүүвтэр байгаа нь бэлчээрийн болон таримал ургамлын ургалтанд таагүй нөхцөл байдал үүсч бэлчээрийн ургамал гэмтэж гандаж шарлан, ургалт удааширч 2017 оны 7 дугаар сар 31-ны байдлаар нийт нутгаар зуншлагын байдал сайн- 20% , хэвийн 30% , гандуу 35% , гантай 15% орчим байна .
Тойм бичсэн:ЦУОТХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий инженер Д.Уранчимэг