Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 6 дугаар сарын 3 дугаар 10 хоногийн тойм


2017 оны 6-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2017 оны 07-р сарын 01
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 17-22 градус дулаан говийн нутгаар 23-25 градус дулаан, Өдөртөө үнэмлэхүй их температур нийт нутгаар 28-33 градус хүрч дулаарсан бол Дөрвөлжин, Завханмандал, Ургамал, Сантмаргац сумдад 34-35 градус хүрч дулаарчээ. Шөнөдөө үнэмлэхүй бага температур нь ихэнх нутгаар 4-9 градус дулаан, говийн болон тал хээрийн нутгаар 10-15 градус дулаан байсан байна.
Хөрсний температурын хувьд: Өдөртөө үнэмлэхүй их температур нь нийт нутгаар 55-60 градус хүрч халжээ. Шөнөдөө үнэмлэхүй бага температур ихэнх нутгаар 4-9 градус дулаан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар бороошиж 0,8-28мм тунадас орлоо. Хамгийн их нь Цагаанхайрхан, Нөмрөг, Их-уул сумдад 25,1-28,0мм,Цэцэнуул, Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр, Яруу сумдын нутгаар 11,3-19,8мм, хамгийн бага нь Баянхайрхан, Тэс сумдад 0,8мм тунадас ормон байна. Зарим үед дуу цахилгаантай байлаа.
Салхи: Энэ арав хоногт ихэнх хугацаанд салхитай, салхины хүч түр зуур ширүүсч 12-16 м/с, өрөвхийлэлтээр 20-240м/с, Тосонцэнгэл сумд 27м/с хүрч салхиласан байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Энэ арав хоногт нийт нутгаар бороо орж бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайжирах төлөвтэй байна. Нутгийн хойд болон зүүн хойд хэсгээр зуншлагийн байдал хэвийн, бусад нутгаар гандуу байна. Бэлчээрийн ургамлын ургамлын дундаж өндөр 5-10см, Сантмаргаз, Баянтэс, Сонгино, Ихуул, Цагаанчулуут сумдын нутгаар 11-15см өндөртэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Бод малын хөөвөр хялгас авах, бог мал ноослох ажлууд хийгдэж байна. Цаг агаарын байдлын улмаас саатал гаргаагүй.
Тойм бичсэн:ЦУОТХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий инженер Д.Уранчимэг