Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 10 дугаар сарын 1-р арав хоногийн ХААЦУ-н тойм мэдээ


2017 оны 10-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2017 оны 10-р сарын 11
Агаарын температур: Энэ арав хоногийн сүүлчээр нийт нутгаар хүйтэрч агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 1-3 градусын хүйтэн, говь, тал хээрийн нутгаар 0-4 градус дулаан, Өдөртөө ихэнх нутгаар 11-16 градус дулаан, говь талын нутгаар 17-21 градус хүрч дулаан байсан бол шөнөдөө ихэнх нутгаар 12-17 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Цэцэн-уул, Идэр сумдад 20 градус хүрч хүйтэрсэн байна.
Хөрсний температурын хувьд: Өдөртөө говь, тал хээрийн нутгаар 30-35 градус дулаан, хангайн уулархаг нутгаар 17-22 градус дулаан, шөнөдөө нийт нутгаар 13-18 градус хүйтэн, Цэцэн-уул, Шилүүстэй, Идэр сумдын нутгаар 18-22 градус хүрч хүйтрэв.
Хур тунадас: Энэ арав хоногийн дундуур болон сүүлчээр нийт нутгаар бороо орж 0,0-8,4 мм тунадас орсон. Хамгийн их нь Их-уулд 8,4мм, Идэр сумд 6,6мм, Шилүүстэй сумд 5,2 мм тунадас орсон байна.
Салхи:
Энэ арав хоногт салхины хүч ихэнх нутгаар 10-15 м/с, зарим үед түр зуур ширүүсч өрөвхийлэлтээр 16-18 м/с хүрч салхиласан байна. Тэс, Шилүүстэй сумдын нутгаар 6-8 м/с салхитай байлаа.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал:
Ихэнх нутгаар бэлчээрийн ургамал хатаж хагдарсан.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд:
МАА-н үйлдвэрлэлд цаг агаар тааламжтай. Цаг агаар тогтуун байлаа. 9,10-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орж зарим сумдын нутгаар цасан бүрхүүл тогтсон Идэр, Цагаанхайрхан сумдад 5см, Цэцэн-уул, Улиастай. Отгон, Цагаанчулуут сумдад 1-2см цастай байлаа. Бүх сумдаар малын усан хангамж, тарга хүч сайн. Намаржилтын байдал сайн байна.
Тойм бичсэн: ЦУОТХ-ийн дарга бөгөөд ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Д.Уранчимэг