Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017оны 12 дугаар сарын 3 дугаар хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм


2017 оны 12-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 01-р сарын 01
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур нутгийн өмнөд төвийн хэсгээр 15-18 градус хүйтэн,Тэс, Баянтэс, Тосонцэнгэл сумдын нутгаар 26-28 градус хүйтэн, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байлаа
Өдөртөө ихэнх нутгаар 1-10 градус хүйтэн байсан бол Баянтэс сумд 23 градусын хүйтэн, шөнөдөө ихэнх нутгаар 30-35 градус, Тэс,Цэцэн-уул, Сантмаргац сумдын нутгаар 36-42 градус хүрч хүйтэрсэн байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт хөрсний дундаж температур нутгийн өмнөд хэсгээр 16-19 градус хүйтэн, бусад нутгаар 20-25 градус хүйтэн, Цэцэн-уул, Тосонцэнгэл, Түдэвтэй сумдын нутгаар 26 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар 1-10 градус хүйтэн,Баянтэс сумд 18градус хүйтэн байсан бол Эрдэнэхайрхан, Цагаанхайрхан сумдад 2 градус, Алдархаан сумд 5 градус дулаан байсан байна. Шөнөдөө ихэнх нутгаар 29-34 градус хүйтэн, нутгийн хойд болон хангайн уулархаг нутгаар 35-40 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар 3-5 удаагийн цас орж 0,5-11,5 мм тунадас орсон. Хамгийн их нь Тэс суманд 11,5 мм,Сонгино сумд 7,9, Цагаанхайрхан сумд 7,8мм, Ургамал сумд 6,6мм, Нөмрөг сумд 6,5мм тунадас орсон байна. Хамгийн бага нь Их-уул сумд 0,5мм тунадас орсон.
Салхи: Салхины хүч ихэнх нутгаар 6-10м/с, зарим үед түр зуур ширүүсч өрөвхийлэлтээр 14-20 м/с хүрч салхилсан. Хамгийн их нь Цагаанчулуут сумд 20м/с хүрч салхилсан байна.
Цасан бүрхүүл: Нийт нутгаар 3-5 удаагийн цас орж цасны дундаж өндөр нэмэгдсэн. Хамгийн их нь Сонгино 8см, Тэс 9см нэмэгдсэн бол Нөмрөг, Завханмандал, Сантмаргац, Ургамал, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумдад 4-6см, бусад сумдын нутгаар 0-3см цас нэмэгдсэн. Цасны дундаж нягт 0,08-0,20 гр/см3 байна.