Сэрэмжлүүлэх мэдээ: Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо бүх нутгаар дулаарч цас эрчимтэй хайлж, шавар шалбааг үүсэх, голуудын мөсний зузаан нимгэрч, нягт багасаж, хэврэгшиж байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2021-03-08

Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

Завхан аймгийн зарим сумдын нутгаар хүчтэй салхи боллоо

Шинэчлэгдсэн: 2021-03-06 23:09:19

Завхан аймгийн нутгаар 3 сарын 02-ны өдөр Нөмрөг, Тэс, Баянхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Цагаанхайрхан, Улиастай сумдын нутгаар салхины хүч 14-18м/с, түр зуур 20-28м/с хүрч, цасан шуурга шуурлаа. Энэ үед Баянхайрхан сумын ЗДТГ-ын байрны дээвэр хуурч унасан хохирол гарсан, бусад сумдад хохирол гарсан эсэх нь тодорхойгүй байна.