Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт

Төлөв байдлын тайлан

Шинэчлэгдсэн: 2019-09-19 16:58:49

 ЗАВХАН АЙМГИЙН 2017 ОНЫ УС ЦАГ УУР,ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ

Завхан аймгийн 2017 оны цаг агаарын тойм

Агаарын температурын хувьд:  Энэ онд агаарын дундаж температур нь уур амьсгалын дунджаас дулаан байсан байна. Сар бүрээр нь харьцуулж үзэхэд агаарын температур жилийн ихэнх саруудад буюу I-IX дүгээр саруудад уур амьсгалын дунджаас  дулаан,  X-XII дугаар сард уур амьсгалын дунджийн орчим байсан байна. 2017 оны агаарын дундаж температурыг уур амьсгалын дундажтай харьцуулав. Агаарын үнэмлэхүй их температур: VII,VIII дугаар саруудад говийн сумдаар 34-36, бусад нутгаар 30-33 градус хүрч дулаарсан байна. Агаарын үнэмлэхүй бага температур: Ихэнх сумдын нутаг дэвсгэрт оны эхээр буюу 1, 2 дугаар сард нутгийн хойд болон зүүн зүгийн нутгаар шөнөдөө 42-45 градус, бусад  нутгаар 30-35 градус хүрч хүйтэрсэн байна.

  Хөрсний гадаргын температурын хувьд:    Үнэмлэхүй их температур нийт нутгаар VI-VII саруудад ажиглагдсан бөгөөд    60-63 градус хүрч халсан бол 1, 2 дугаар сард хамгийн хүйтэн нь ажиглагдсан бөгөөд нутгийн хойд болон зүүн зүгийн нутгаар 42-46 градус, Тэлмэнд 48 градус, Отгонд 49 градус хүрч хүйтэрсэн байна.
   Хур тунадасны хувьд:  Энэ оны хур тунадас 2-3 дугаар сард, 9, 11,12 дугаар сард уур    амьсгалын дунджаас ахиу тунадас орсон байна. Харин 4-8 дугаар саруудад уур амьсгалын дунджаас бага хур тунадас орлоо. Энэ жил IV-VIII дугаар саруудад хур тунадас багатай, агаарын температур уур амьсгалын дунджаас дулаан байсан, хөрсөндөө нийт нутгаар 60 градус давж халсан зэрэг нь ихэнх нутгаар зуншлага муудаж гандах нөхцөл бүрдүүлсэн байна.  II, III дугаар сар, IX, XI, XII дугаар саруудад хур тунадас ахиу орсон нь цаг агаарын таагүй нөхцөл  үүсч мал аж ахуйд хүндрэл учруулсан байна.

Салхи: Энэ онд нийт нутгаар 4-9 дүгээр сард салхи ихтэй байсан ба 10м/с-ээс их салхитай өдөр ихэнх нутгаар 17-22 өдөр, Нөмрөг, Баянхайрхан, Эрдэнэхайрхан орчмоор 27-31 өдөр ажиглагдсан байна. Салхины хамгийн их хурд 4-9 дүгээр саруудад нийт нутгаар 14-20м/с,  зарим үед 20-24м/с хүрч  салхилсан бол 6 дугаар сард Түдэвтэй, Тосонцэнгэлд сумд 28м/с,  Дөрвөлжин сумд 8 дугаар сард 30м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан байна.

Цасан бүрхүүлийн мэдээ: Цасан бүрхүүлийн хувьд 2016 оны 11 дүгээр сарын сүүлчээр нийт нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтож  эхэлсэн байна. Жилийн эхэнд нутгийн баруун хагаст буюу говийн чиглэлийн зарим сумдын нутгаар  цас бага орж цасны зузаан төдийлэн нэмэгдээгүй.  1-3 дугаар сарын байдлаар нийт нутгийн 85-90 гаруй хувь цасан бүрхүүлтэй цасны дундаж зузаан 2-20 см буюу нягт нь 0,12-0,26 гр/см3 байсан. Нутгийн хойд хэсгийн сумдын нутгаар уулархаг газраар хунгарласан болон гуу жалгандаа 30-60 см цастай, цасан доорх хөрийн зузаан 2-10см байлаа. Шилүүстэй сумд 1см цастай байснаа  3 дугаар сарын 21-22нд шилжих шөнө 25.9мм тунадас орж цасны зузаан 18см-ээр нэмэгдсэн байна.

2017 оны сүүлээр IX сарын 21-нд анхны цас орж, хойд зүгийн нутгаар түр цасан бүрхүүл тогтсон, X сарын 27-оос нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын эхээр нийт нутгаар  цасан бүрхүүл тогтвортой тогтож эхэлсэн.12 дугаар сарын байдлаар нутгийн хойд хэсгээр 12-24см, говийн сумдаар 4-8см,  бусад нутгаар 1-10см зузаан цастай байна. Хамгийн их цастай нь Сонгино 24-29см, Тэс орчмоор 23-26см цастай байна. Цасны дундаж нягт 0,08-0,20 гр/см3   байна.

Энэ өвөл говийн сумдаар харьцангуй цас ихтэй буюу 7-10см цастай байна. Харин Их-уул сумд 5-10 дугаар саруудад дунджаас ахиу буюу 14-74мм, 8 дугаар сард 110.9 мм хур тунадас орсон байна.  Хоногт орсон хамгийн их тунадас нь Шилүүстэй сумын нутгаар 3 дугаар сарын 22-нд 25.9мм, Их-Уул сумын нутгаар 8 дугаар сарын 3-нд 26.4мм тунадас орсон байна.

 

Засгийн газрын 286 дугаар тогтоолоор ганг үнэлэх шалгуур үзүүлэлтийн хүрээнд: Нийт нутгийн 25% нь хэвийн, гандуу-42% Түдэвтэй, Отгон, Цагаанчулуут, Яруу, Цэцэнуул, Сонгино, Тэлмэн, Шилүүстэй, Их-уул, Тосонцэнгэл сумдууд, Гантай-33% Дөрвөлжин, Ургамал, Сантмаргаз, Эрдэнэхайрхан, Завханмандал, Улиастай, Алдархаан, Идэр сумдын  нутаг хамрагдаж байсан.

 

               

 

2017-2018 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

           Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав

     Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:

       20% нь (бэлчээрийн нөөцтэй)

       20% нь (бэлчээр хүрэлцээтэй)

       35% нь (даац 1-3 дахин хэтэрсэн)

       10% нь (даац 3-5 дахин хэтэрсэн)

       15% нь (даац олон дахин хэтэрсэн) байна.

               

 

Энэ онд ард игэдэд нийтдээ масс мессежээр 7 удаагийн давталтаар нийт 54863 мессеж түгээсэн байна.

          

Байгаль орчны шинжилгээний лаборатори

БОШЛаборатори нь агаарын чанарыг 1 цэгт, гадаргын усны чанарыг 13 цэгт, хаягдал бохир усны чанарыг  төв цэвэрлэх байгууламжаас хаягдаж буй орох, гарах цэгт, хөрсний чанарыг 16 цэгт, цөлжилтийн хяналт шинжилгээг 24 сумын 109 зогсоол цэгт, цацрагийн түвшний хяналтыг  2 цэгт тус тус хэмжилт хийж төлөв  байдлыг тодорхойлж байна. 

        

Том ширхэгт тоосонцор/РМ10/-ын шинжилгээ: Орчны том ширхэгт тоосонцор/РМ10/-ын хэмжилтийг DUST TRAK багажаар  жилд нийт – 96 удаагийн  хэмжилт хийсэн.

График-3:  2017 оны тоосонцор/РМ10/-ын сарын дундаж агууламж:

MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүлцэх агууламжаас давсан тохиолдол ажиглагдаагүй, дундаж агууламжийн хамгийн их агууламж нь 01 дүгээр сард 44 мкг/м3 байлаа.

 Цацрагийн хяналт шинжилгээ

      Завхан аймгийн Улиастай, Баянтэс сумуудын орчны цацрагийн хэмжилтийг RDS-110 багажаар тодорхойллоо. Улиастай өртөөнд нийт-1396 хэмжилт Баянтэс өртөөнд нийт-1372 хэмжилт  хийгдсэн. Улиастай сумын цацрагийн түвшний хэмжилтийн сарын дундаж үр дүнг жилийн  явцаар   графикаар  харуулав.

       

 

        Улиастай сумын цацрагийн түвшний  сарын  өөрчлөлт

Хэмжилтийн дүнгээс харахад:  Улиастай сумын цацргийн агууламжийн жилийн дундаж 0.12 µSv/h,  агаарт хамгийн их 0.20 µSv/h, газрын гадаргад  хамгийн бага  0.08 µSv/h  байна.

2017 оны  хэмжилтийн дүнгээс харахад:  Баянтэс сумын цацрагийн  түвшний жилийн дундаж агууламж 0.10микрозевирт/цаг, агаарт хамгийн их 0.16микрозевирт/цаг, газрын гадаргад хамгийн бага 0.08микрозевирт/цаг байна. Тухайн хэмжилтийн дүнгээс харахад 0.08-0.20микрозевирт/цаг хязгаарт хэлбэлзэж байна. Энэ нь хүний эрүүл мэндэд  сөрөг нөлөөгүй, зөвшөөрөгдөх хэвийн хэмжээнд байна

Агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тооллого

Завхан аймгийн 2017 оны нэгдсэн тоо, бүртгэлийн дүнгээр агаар бохирдуулагч суурин эх үүсвэр нийт 11239, хөдөлгөөнт 12984 эх үүсвэр бүртэгдсэн. Үүнд: Галлагаатай өрх, төвлөрсөн халаалтад холбогдоогүй 10кВт хүртэл хүчин чадалтай зуух ашигладаг 10992 айл өрх, аж ахуй нэгж, 11-100кВт хүртэл хүчин чадалтай зуух ашигладаг 175 аж ахуй нэгж, 101кВт-с дээш хүчин чадалтай зуух 17, тээврийн хэрэгсэл 9458 бүртгэгдсэн ба аймгийн хэмжээнд нийт 117664м³ мод, 13381.3тн нүүрс, 591.5тн аргал хөрзөн хэрэглэсэн байна.

2017 онд Завхан аймгийн хэмжээнд нийт агаар бохирдуулагч 10992 айл өрх 1933.8тн нүүрс, 105400м3 мод, 591.5тн аргал, хөрзөн зарцуулсан байна.

              

         Гадаргын усны чанарын хяналт шинжилгээ

Гадаргын усны бохирдолын шинжилгээ: Хөтөлбөрийн дагуу ирсэн харуулуудын сорьцонд химийн задлан шинжилгээ 438, гол ион үзүүлэлт 511, биогенын үзүүлэлт 623  нийт 1572 үзүүлэлтээр шинжилгээнүүдийг тодорхойлов. Голуудын усанд 2017 онд хийсэн хяналт-шинжилгээний чанарын дүнг индексээр үзүүллээ.

       

Усны бохирдлын индексээр үнэлэхэд 2016 онд Богд, Чигэстэй, Буянт голын УБИ нь II –р зэрэгт шилжсэн байна.  Завхан аймгийн гадаргын усны хатуулгыг 2009-2017 онуудтай харьцуулан харууллаа. 

          

Усны хатуулгаар маш зөөлөн ангилалд - Богд гол, Чигэстэй гол, Буянт гол, зөөлөн ангилалд - Идэр гол/Идэр сум/, Идэр гол/Тосонцэнгэл сум/, Тээл гол, Завхан гол, Хар нуур, дунд зэрэг ангилалд – Тэс гол, Хүнгүй голууд багтаж байна.

         Завхан аймгийн гадаргын усны эрдэсжилтийг 2009-2017 онуудтай харьцуулан харууллаа. 

        

Усны эрдэсжилтээр маш бага эрдэсжилттэй ангилалд - Богд гол, Чигэстэй гол, бага эрдэсжилттэй ангилалд – Идэр гол, Буянт гол, дунд эрдэсжилттэй ангилалд – Тэс гол, Хүнгүй гол, Завхан гол, Тээл гол, Хар нуур багтаж байна.

Богд, Чигэстэй голуудын гол ионы үзүүлэлтүүд нь Чигэстэй гол нь өндөр байгаа нь харагдаж байна. 

Цэвэрлэх байгууламжийн шинжилгээний дүн

‘’Амь-Ус трейд” ХХК-ын цэвэрлэх байгууламжийн цэвэршилтийг 2017 оны саруудаар нь графикаар харуулав.

          

2017 онд Цэвэршүүлсэн усны цэвэршилтийн хувь нь 4 сард хамгийн бага 31%-ийн цэвэршилттэй, хамгийн их нь 10 сард 97% -ийн цэвэршүүлэлттэй байлаа.

Хөрсний шинжилгээний дүн - Цөлжилтийг сааруулах төслийн хүрээнд:

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 4 дүгээр сарын 14-ний 90 дугаар тогтоолоор баталсан Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны II  үе шатны төлөвлөгөөний дагуу ЦУОШГ-ын хөдөө аж ахуйн зогсоол цэгүүдэд түшиглэсэн цөлжилтийг үнэлэх хөрсний анхан шатны  хяналт шинжилгээг хийж ажиллаа.

2017 оны 08 дугаар сарын 04-11-д Завхан аймгийн Отгон сумын 6, Шилүүстэй сумын 4, Цагаанчулуут сумын  4, Цагаанхайрхан сумын 4 цэг, 08 сарын 21-26-д Нөмрөг сумын 5 цэг, Түдэвтэй сумын 4 цэг, Баянхайрхан сум 4 цэг  нийт 7 сумын 31 зогсоол цэгээс 279 хөрсний дээж авч анхан шатны судалгаанууд хийгдсэн.

Зогсоол цэгийг тулгуурлан  анхан шатны чанарын 14 үзүүлэлтээр  тодорхойлов. Үүнд: Мониторингийн цэгийн байршил,  хөрсний зүсэлтийн бичиглэл, морфологи бичиглэл, өнгөн хөрсний эвдрэл, шугаман эвдрэл, элсэн хуримтлал, ялзмагт давхаргын зузаан, давсжилт, урвалын орчин, ялзмаг, эзлэхүүн жин, агрегат бүтэц, хөрсний нягт, ус нэвтрэх чадвар зэрэг  үзүүлэлтэнд дүн шинжилгээ хийлээ.

Хөрсний мониторингын судалгааны ажлыг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдын 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-114 тушаалаар батлагдсан “Цөлжилтийн хяналт шинжилгээний заавар”-ын дагуу хийгдсэн болно.

       Хөрсний дээж авалт: Хөрсний дээжийг  үе давхарга тус бүрээр 0-5, 5-10, 10-20, 30-50, 60-80 см гүнд

        

  2017 онд хийгдсэн 7 сумын хөрсний шинжилгээний үр дүн

     

            Хөрсний урвалын орчин
Хөрсний pH-ийг тодорхойлохдоо түүнийг усаар ба давсны уусмалаар зайлуулан хольцыг бэлтгэнэ. Усаар зайлсан уусмалынхыг идэвхитэй хүчиллэг, харин давсаар зайлсан уусмалынхныг солилцох хүчиллэг гэнэ. Солилцох хүчиллэг нь идэвхитэй хүчиллэгээс ямагт бага байна. Солилцох хүчиллэг нь хөрсийг шохойжуулах шаардлагыг тогтооход чухал ач холбогдолтой. Хөрсийг бордоход солилцох хүчиллэгийг заавал тооцоолох шаардлагатай.
Судалгаанд хөрсний рН-ийг тодорхойлохдоо  хөрсний дээжийг 0- 5, 5-10, 10-20 см гэж үелэн авч  потенциометрийн аргаар тодорхойлсон болно.  
7 цэгийн 93 дээжинд хөрсний урвалын орчныг тодорхойлсон байна. Хяналт шинжилгээний дүнгээс харахад 18.3 хувь нь хүчиллэг, 52.7 хувь нь шүлтлэг, 29 хувь нь саармаг орчинтой байна.

Ялзмагийн агууламж:
Судалгаанд хамрагдсан 7 сумын хувьд хөрсний ялзмагийн агууламж 0.17 -10.17 байна. Шинжилгээний дүнгээс харахад өндөр агууламжтай нь Түдэвтэй сумын Цорго багийн Баруун аргалант зогсоол цэгийн 0-5см 10.17 % хамгийн бага үзүүлэлт нь Нөмрөг сумын Нуур багийн Хүзүүвч цэг 5-10, 10-30 см 0.17% байна. Хөрсөнд хэдий чинээ их ялзмагтай байна, төдий чинээ ус, агаар, дулаан, физик- химийн шинж чанар нь сайн байна.
Завхан аймгийн хөрс нь нутгийн уулархаг хэсэгт уулын тайгын хөрс, баруун хэсэгт элс, өмнөд хэсгээр нь хээрийн хүрэн хөрс тархжээ.

                                       Гадаргын усны талаар

       Ус судлалын 14 харуул нь Усны түвшин, усны температурыг тогтмол өдөр бүр хэмжиж, 545 өнгөрөлт, 55 химийн сорьц, 6 харуулаас 38 биологийн дээж, цэвдгийн 3 цооногийн мэдээ, газар доорхи усны 4 цооногт тус тус хэмжилт хийсэн байна. 2017 онд Ус судлалын харуулуудын усны түвшин үерийн түвшин, аюулын түвшинд  хүрч ажиглагдаагүй. Харин голуудын усны түвшин өмнөх оноос буурч,  Идэр-Идэр, Яруу-Яруу голууд 6, 7, 8 саруудад хатсан байлаа.

                                                  Усны түвшин 2017 он

       

Амьтан, ургамлын дээжийг 6 харуулаас 4-10 сард нийт  38 биологийн дээжийг Ус судлалын биологийн дээжинд явуулж шинжилгээгээр цэвэр ангилалд багтаж байна. Ус судлалын 14 харуулууд  усны түвшний УД-1 дэвтэр нийт-168,  сард 4-6 өнгөрөлт жилд нийт 545 өнгөрөлт хэмжилтийг хийсэн байна

                     Газар доорхи ус

Газар доорхи усны ажиглалтыг 4 цооногт сар бүрийн 10, 20, сарын сүүлийн өдрүүдэд усны түвшин, температурын  ажиглалт хийж байна  

                    Цэвдгийн цооног

Тосонцэнгэл, Идэр, Отгон сумдын Цэвдгийн цооногийн мэдээллийг жилд 1-2 удаа хураан авч байна. Мэдээг Гадаргын ус судлалын хэлтэст дамжуулдаг.

                                       Цаг агаарт зориудаар нөлөөлөж хур тунадас                                                                                                нэмэгдүүлэх үйл ажиллагаа

2017 оны 05 дугаар сарын 12-ноос 2017 оны 08  дугаар сарын 19 хүртэлх хугацаанд    их, бага  хэмжээний процесс дээр 29 удаагийн үйл ажиллагаа явуулж  хур тунадас нэмэгдүүлсэн   байна.

     Үүнээс экпедиц говийн чиглэлд- 6,  өмнөд чиглэлд-3 , төвийн раойнд-4, гурван газрын генератор нийт 16 удаагийн үйл ажиллагаа явуулсан.

Энэ жилийн үүлний масс нь бага, услаг багатай, тасанги,  байдлаас хамаарч хур бороо  зурваслан орсноос  газрын гарц  харилцан адилгүй байсан.

  Их нууруудын хотгорын  бүсэд орших  /нам дор/  нутгийн баруун хагаст үүлний масс ховор үүлэнд нөлөөлөх нөхцөл бүрдэхгүй  байв. Салхи ихтэй,  тунадас маш бага, борооны давтамж  хол. Байсан ба борооны давтамж  20-28 хоногоор холдсон нь  ургамлын ургалтын хугацаанд хур тунадас хомсдон, хэт халууны улмаас хөрсний чийг  багасаж  хөрсний ус зүйн тэнцвэр  алдагдсан.   08 дугаар сарын 02-ноос борооны давтамж ойртож, хур бороо элбэгшсэн.

Дээрх хугацаанд  JFJ-1a  борооны пуужин 38 ширхэг,  газрын генератор 40 ширхэг түлш шатааж нийт ажиллагаагаар  565гр реагент зарцуулсан.

2017 оны нийт нутгийн ургамлын бүрхэцийн үнэлгээг бүс бүсээр нь  ОЖД-тай харьцуулан үзэхэд энэ онд ногоон массын эзлэх хувь говийн бүсээр олон жилийн дунджаас өссөн хэдий ч хур бороо багатай, Агаар хөрсөнд хэт халалт ихтэй агаартаа 30 градусаас давж халсан хоногийн тоо Говь талын нутгаар 30-33 өдөр байсны улмаас өмнөх оноос ногоон массын хэмжээ буурсан, хагдын эзлэх хувь  нэмэгдсэн, халцгайн газрын эзлэх хувь  буурсан байна..Энэ оны ургацын хэмжээ өмнөх оноос 46.2 ц/га-аар буурсан байна.

         

Хур тунадас: Энэ жил хангай бүс нутагт олон жилийн  дунджийн орчим,  хээр,  говийн бүс нутгаар олон жилийн дунджаас бага  хур тунадас орсныг доорх графикаар харуулав.

            

           

             

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Завхан аймгийн уур амьсгалын тодорхойлолт 2018-04-02 1970-01-01 783
Уур амьсгалын тодорхойлолт 1 2016-11-08 1970-01-01 353