Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Завхан аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 7 дугаар сарын төлөв байдал

Шинэчлэгдсэн: 2024-04-26 00:54:00

Гадаргын усны чанар

Завхан аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 7 дугаар сард Богд-Улиастай дээд, доод цэг, Чигэстэй-Улиастай дээд, доод цэг, Буянт-Отгон, Идэр-Идэр, Тэс-Баян уул, Тээл-Дөрвөлжин, зэрэг хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын(EC), жинлэгдэх бодис(Ж/б), ууссан хүчилтөрөгч(O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч(БХХ5), перманганатын исэлдэх чанар(ПИЧ), хатуулаг, кальци(Ca), магни(Mg), натри болон калийн ион(Na+K), сульфат (SO4), хлор(Cl), гидрокарбонат(HCO3), эрдэсжилт, аммони(NH4), нитритийн азот(NO2), нитратын азот(NO3), фосфор(P), фтор(F), төмөр(Fe) зэргийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.

2017 оны 7 дугаар сард хийсэн Завхан аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ. 

1 дүгээр хүснэгт

 

Усны харуулуудын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

F

  1

  Богд-Улиастай-1

7.92

1.1

1.6

0.06

0.003

0.004

0.18

  2

  Богд- Улиастай-2

7.84

1.2

2.8

0.06

0.003

0.001

0.22

  3

  Чигэстэй- Улиастай-1

7.84

0.6

2.5

0.06

0.003

0.001

0.19

  4

  Чигэстэй- Улиастай-2

7.84

0.7

2.1

0.04

0.003

0.003

0.16

  5

   Идэр-Идэр

   

1.8

0.10

0.003

0.005

0.07

  6

   Буянт-Отгон

   

2.8

0.04

0.008

0.003

0.17

  7

   Тэс-Баян уул

   

6.7

0.05

0.003

0.002

0.55

  8

  Тээл-Дөрвөлжин

   

1.0

0.22

0.003

0.006

0.85

MNS4586:1998

6<

3.0

10.0

0.50

0.020

0.100

1.50

     

 

       Завхан аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, усан дахь хялбар исэлдэх органик бодис, эрдэс азотын агууламж MNS4586:1998 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж(ХА)-аас даваагүй байна.                          

Богд гол: Отгонтэнгэрийн рашаан, түүний ар талын амнаас эх авсан рашааны гол Бага Богдтой, Өвөржоншт, Хөх нуруунаас эх авсан гол горхи нийлж Богдын гол болно. Богдын голын хяналтын дээд, доод 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 67.5-68.8мг/л-т хэлбэлзэж, аммонийн азот 0.06мгN/л, нитритийн азот 0.003мгN/л, нитратын азот 0.36-0.44мгN/л, эрдэс фосфор 0.001-0.004мгР/л, хатуулаг 0.81-0.88мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 81-84  байна. Харин төмөр 0.02мг/л, Фтор агууламж 0.18-0.22мг/л.

Чигэстэй гол: Чигэстэй гол нь 1050 ам км ус хурах талбайтай, 28 км урт олон жилийн дундаж өнгөрөлт 4.85 шоо м/с болно. Чигэстэй голын дээд, доод 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд аммонийн азот 0.04-0.06мгN/л, нитритийн азот 0.003мгN/л, нитратын азот 0.36-0.45мгN/л, эрдэс фосфор 0.001-0.003мгР/л, хатуулаг 0.77-1.00мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 120-168  байна. Харин төмөр 0.02-0.03мг/л, Фтор агууламж 0.16-0.19мг/л.

Идэр гол: Идэр гол нь Хангайн нуруунаас эх авах бөгөөд Идэр сумын харуулын хяналтын цэгээс 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Идэр голын ус нь давсны ионы бүтцийн хувьд анионоос гидрокарбонатын ион зонхилж НСО3>SO4>CI байна. Харин катионоос кальцийн ион зонхилох ба катионы харьцаа Са>Mg>Na+K байна. рН-ийн хэмжээ 7.10 сул шүлтлэг устай. Аммонийн азот 0.10 мгN/л, нитритийн азот 0.003мгN/л, нитратын азот 0.15 мгN/л, эрдэс фосфор 0.005мгР/л, хатуулаг 1.65мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 160  байна. Харин төмөр 0.03мг/л, Фтор агууламж 0.07мг/л.

Буянт гол: Буянт гол нь Хөх Сэрхий нурууны салбар уулс болох Тахилт уулнаас далайн түвшинээс дээш 3400 м орчим өндрөөс эх авч нийт 8366.9 км2 талбайгаас усжиж голын нийт урт 171.8 км болно. Отгон сумын Буянт-Отгон харуулын хяналтын цэгээс 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Аммонийн азот 0.04мгN/л, нитритийн азот 0.008мгN/л, нитратын азот 0.30мгN/л, эрдэс фосфор 0.003мгР/л, хатуулаг 0.88мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 158  байна. Харин төмөр 0.02мг/л, Фтор агууламж 0.17мг/л.

Тэс гол: Хангайн нурууны салбар Булнай нурууны ар талаас эх авах Тэс гол нь Хөвсгөлийн уулсын баруун өмнө талаас эх авах ус ихтэй олон гол ихээхэн тэтгэж нэмэгдүүлнэ. Баян тэс сумын Тэс-Баян уул харуулын хяналтын цэгээс 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Аммонийн азот 0.05мгN/л, нитритийн азот 0.003мгN/л, нитратын азот 0.34мгN/л, эрдэс фосфор 0.002мгР/л, хатуулаг 3.23мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 329  байна. Харин төмөр 0.02мг/л, Фтор агууламж 0.55мг/л.

Завхан гол: Завхан гол нь Хангайн нурууны баруун хажууг хормойлон урсаж Айраг нуураар дамжин Хяргас нуурт цутгана. Голын ус хурах тайлбай 71210 ам км,808 км урт,усны горимын хувьд зуны хур борооны үертэй голд хамрагдана. Аммонийн азот 0.22мгN/л, нитритийн азот 0.003мгN/л, нитратын азот 0.20мгN/л, эрдэс фосфор 0.006мгР/л байна. Харин төмөр 0.03мг/л, Фтор агууламж 0.85мг/л.

 Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

 7 дугаар сард, Завхан аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан цэвэршүүлсэн бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 70.0%-ийн цэвэршилттэй байжээ.

Улиастай сумын Төв ЦБ-д орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Улиастай сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг

рН

Ж/б

мг/л

БПК5

мг/л

ПИЧ

мг/л

Нийт азот мг/л

P

мг/л

SO4

мг/л

MNS 4943:2015   /ЗДХ/

6- 9

30

20

20

15

   

орох

8.38

15.6

75.0

21.5

     

гарах

8.05

32.0

22.5

15.5

2.11

1.050

3.7

Цэвэршилт, хувь

70.0%

     Дүгнэлт

       Завхан аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2017 оны 7 дугаар сарын шинжилгээний дүнг MNS4586:1998 стандарттай харьцуулахад  давсан тохиолдол ажиглагдаагүй байлаа.

        Улиастай сумын хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 70.0%-ийн цэвэршилттэй байсан ба MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулахад жинлэглэгч бодис бага зэрэг давсан бохирдолтой  байлаа. 

ЗАВХАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Гадаргын усны 2024 оны 03 сарын төлөв 2024-03-22 1970-01-01 35
Гадаргын усны 2024 оны 02 сарын төлөв 2024-02-08 1970-01-01 74
Гадаргын усны 2024 оны 01 сарын төлөв 2024-01-24 1970-01-01 59
Усны 2023 оны төлөв байдлын тайлан 2024-01-24 1970-01-01 56
Гадаргын усны 2023 оны 12 сарын төлөв 2023-12-26 1970-01-01 80
Гадаргын усны 2023 оны 11 сарын төлөв 2023-11-21 1970-01-01 76
Гадаргын усны 2023 оны 10 сарын төлөв 2023-10-18 1970-01-01 138
Гадаргын усны 2023 оны 09 сарын төлөв 2023-09-22 1970-01-01 119
Гадаргын усны 2023 оны 08 сарын төлөв 2023-08-17 1970-01-01 144
Гадаргын усны 2023 оны 07 сарын төлөв 2023-07-20 1970-01-01 119
Гадаргын усны 2023 оны 06 сарын төлөв 2023-06-22 1970-01-01 132
Гадаргын усны 2023 оны 05 сарын төлөв 2023-05-19 1970-01-01 156
Гадаргын усны 2023 оны 04 сарын төлөв 2023-04-28 1970-01-01 153
Гадаргын усны 2023 оны 03 сарын төлөв 2023-03-28 1970-01-01 110
Гадаргын усны 2023 оны 02 сарын төлөв 2023-02-20 1970-01-01 170
Гадаргын усны 2023 оны 01 сарын төлөв 2023-01-20 1970-01-01 179
Усны 2022 оны төлөв байдлын тайлан 2023-01-16 1970-01-01 437
Гадаргын усны 2022 оны 12 сарын төлөв 2022-12-16 1970-01-01 149
Гадаргын усны 2022 оны 11 сарын төлөв 2022-11-17 1970-01-01 246
Гадаргын усны 2022 оны 10 сарын төлөв 2022-10-24 1970-01-01 281
Гадаргын усны 2022 оны 09 сарын төлөв 2022-09-19 1970-01-01 294
Гадаргын усны 2022 оны 08 сарын төлөв 2022-08-24 1970-01-01 405
Гадаргын усны 2022 оны 07 сарын төлөв 2022-07-21 1970-01-01 256
Гадаргын усны 2022 оны 06 сарын төлөв 2022-06-30 1970-01-01 454
Гадаргын усны 2022 оны 05 сарын төлөв 2022-06-02 1970-01-01 312
Гадаргын усны 2022 оны 04 сарын төлөв 2022-04-25 1970-01-01 332
Гадаргын усны 2022 оны 03 сарын төлөв 2022-03-18 1970-01-01 299
Гадаргын усны 2022 оны 02 сарын төлөв 2022-02-23 1970-01-01 384
Гадаргын усны 2022 оны 01 сарын төлөв 2022-01-18 1970-01-01 442
Гадаргын усны 2021 оны 12 сарын төлөв 2021-12-28 1970-01-01 893
Гадаргын усны 2021 оны 11 сарын төлөв 2021-11-15 1970-01-01 877
Гадаргын усны 2021 оны 10 сарын төлөв 2021-10-22 1970-01-01 414
Гадаргын усны 2021 оны 09 сарын төлөв 2021-09-20 1970-01-01 542
Гадаргын усны 2021 оны 08 сарын төлөв 2021-08-12 1970-01-01 662
Гадаргын усны 2021 оны 07 сарын төлөв 2021-07-24 1970-01-01 776
Гадаргын усны 2021 оны 06 сарын төлөв 2021-06-28 1970-01-01 671
Гадаргын усны 2021 оны 05 сарын төлөв 2021-05-14 1970-01-01 597
Гадаргын усны 2021 оны 04 сарын төлөв 2021-04-22 1970-01-01 353
Гадаргын усны 2021 оны 03 сарын төлөв 2021-04-02 1970-01-01 403
Гадаргын усны 2021 оны 02 сарын төлөв 2021-02-26 1970-01-01 551
Гадаргын усны 2021 оны 01 сарын төлөв 2021-01-29 1970-01-01 703
Хаягдал усны 12 сарын төлөв 2020-12-31 1970-01-01 566
Гадаргын усны 12 сарын төлөв 2020-12-31 1970-01-01 455
Гадаргын усны 11 сарын төлөв 2020-11-24 1970-01-01 492
Хаягдал усны 11 сарын төлөв 2020-11-24 1970-01-01 355
Гадаргын усны 10 сарын төлөв 2020-11-02 1970-01-01 658
Хаягдал усны 10 сарын төлөв 2020-11-02 1970-01-01 375
Гадаргын усны 09 сарын төлөв 2020-09-29 1970-01-01 791
Хаягдал усны 09 сарын төлөв 2020-09-29 1970-01-01 1022
Гадаргын усны 08 сарын төлөв 2020-09-02 1970-01-01 599
Хаягдал усны 08 сарын төлөв 2020-09-02 1970-01-01 388
Гадаргын усны 07 сарын төлөв 2020-07-28 1970-01-01 367
Хаягдал усны 07 сарын төлөв 2020-07-28 1970-01-01 353
Завхан аймгийн усны чанарын 2020 оны 06 дугаар сарын төлөв байдал 2020-06-26 1970-01-01 448
Завхан аймгийн Хаягдал усны чанарын 2020 оны 06 дугаар сарын төлөв 2020-06-26 1970-01-01 422
Завхан аймгийн усны чанарын 2020 оны 05 дугаар сарын төлөв байдал 2020-05-21 1970-01-01 733
Завхан аймгийн Хаягдал усны чанарын 2020 оны 05 дугаар сарын төлөв 2020-05-21 1970-01-01 743
Завхан аймгийн Хаягдал усны чанарын 2020 оны 04 дүгээр сарын төлөв 2020-05-04 1970-01-01 673
Завхан аймгийн усны чанарын 2020 оны 04 дүгээр сарын төлөв байдал 2020-05-01 1970-01-01 951
Завхан аймгийн усны чанарын 2020 оны 03 дугаар сарын төлөв байдал 2020-03-25 1970-01-01 597
Завхан аймгийн усны чанарын 2020 оны 02 дугаар сарын төлөв байдал 2020-02-27 1970-01-01 495
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 01 дүгээр сарын төлөв байдал 2020-01-15 1970-01-01 760
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 12 дугаар сарын төлөв байдал 2019-12-31 1970-01-01 544
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 11 дүгээр сарын төлөв байдал 2019-11-29 1970-01-01 916
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 10 дугаар сарын төлөв байдал 2019-10-30 1970-01-01 1033
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 9 дүгээр сарын төлөв байдал 2019-10-01 1970-01-01 1413
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 8 дугаар сарын төлөв байдал 2019-08-22 1970-01-01 994
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын төлөв байдал 2019-07-31 1970-01-01 719
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 6 дугаар сарын төлөв байдал 2019-06-28 1970-01-01 1000
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 5 дугаар сарын төлөв байдал 2019-05-29 1970-01-01 1377
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 4 дүгээр сарын төлөв байдал 2019-05-07 1970-01-01 1196
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 03 дугаар сарын төлөв байдал 2019-03-26 1970-01-01 1083
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 2 дугаар сарын төлөв байдал 2019-02-19 1970-01-01 955
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 1 дүгээр сарын төлөв байдал 2019-01-21 1970-01-01 1600
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 12 дүгаар сарын төлөв байдал 2019-01-02 1970-01-01 933
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 11 дүгээр сарын төлөв байдал 2018-11-30 1970-01-01 1041
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 10 дугаар сарын төлөв байдал 2018-10-29 1970-01-01 1658
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 7 дугаар сарын төлөв байдал 2018-08-01 1970-01-01 1419
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын төлөв байдал 2018-06-27 1970-01-01 1456
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 5 дугаар сарын төлөв байдал 2018-05-28 1970-01-01 1513
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 4 дүгээр сарын төлөв байдал 2018-05-02 1970-01-01 2214
Завхан аймгийн усны чанарын 2018 оны 3 дугаар сарын төлөв байдал 2018-03-26 1970-01-01 1708
Завхан аймгийн Цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн усны чанарын 2018 оны 2 дугаар сарын төлөв байдал 2018-02-27 1970-01-01 1538
Завхан аймгийн Цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн усны чанарын 2018 оны 1 дүгээр сарын төлөв байдал 2018-01-29 1970-01-01 1758
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 12 дугаар сарын төлөв байдал 2017-12-22 1970-01-01 1246
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 11 дүгээр сарын төлөв байдал 2017-11-21 1970-01-01 786
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 10 дугаар сарын төлөв байдал 2017-10-30 1970-01-01 784
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 9 дүгээр сарын төлөв байдал 2017-09-20 1970-01-01 1440
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 8 дугаар сарын төлөв байдал 2017-08-29 1970-01-01 1556
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 6 дугаар сарын төлөв байдал 2017-07-04 1970-01-01 1597
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 5 дугаар сарын төлөв байдал 2017-06-06 1970-01-01 1493
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 4 дүгээр сарын төлөв байдал 2017-04-27 1970-01-01 1618
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 3 дугаар сарын төлөв байдал 2017-03-31 1970-01-01 1222
ЗАВХАН АЙМГИЙН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ 2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ 2017-03-16 1970-01-01 1256