Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

Хөрсний чанарын мэдээ

Шинэчлэгдсэн: 2024-03-27 15:15:58

ЗАВХАН АЙМГИЙН ЦӨЛЖИЛТ  2017 ОНЫ ТОЙМ МЭДЭЭ

    Цөлжилтийг сааруулах төслийн хүрээнд: Завхан аймгийн Ус цаг Уур Орчны Шинжилгээний Газрын Байгаль орчны шинжилгээний лабораторийн инженер, техникчид болон сумдын цаг уурын өртөө, харуулын ажиглагч нартай хамтран 7 сумын  31 зогсоол цэгээс  дээж авсан. Үүнд:

  1. 8 сарын 04-06-нд: Отгон сумын Онц багийн Тосон хант, Баян булаг багийн Асгат, Соёл багийн Бумбат Оргиу, Бадрал баг Цоройдог, Буянт  багийн Намын ам,  Хужирт багийн Овоот толгой
  2. 8 сарын 06-07-нд: Шилүүстэй сумын Сайхан багийн Хатуугийн эх, Баян улаан багийн Уулын өвөр, Хөгжил багийн Хацрын бууц, Чандмана багийн Шилүүстэй уул
  3. 8 сарын 07-09-нд: Цагаанчулуут сумын Арц багийн Арцын өвөр, Жавцаг багийн Дөрвөлжингийн өвөр, Дэлгэр багийн Хөшгийн ар хоолой,Баян хайрхан багийн Доод хавтгай
  4. 8 сарын 09-10-нд: Цагаанхайрхан сумын Онц багийн Гурван цувраа, Цэцэрлэг багийн Гурван өтөг, Баян Булаг багийн Хар хужирт, Агьт багийн Их Ян
  5. 8 сарын 22-23-нд: Нөмрөг сумын Дархан уул багийн Баян ухаа, Нуур багийн Хүзүүвч, Хүдрэг багийн Өвөр шивэртэй, Хайрхан багийн Ар гуу, Баян зүрх баг Чирэнгэт
  6. 8 сарын 23-24-нд: Түдэвтэй сум Аргалант багийн Шар нуруу, Цорго багийн Баруун аргалант, Ойгон багийн Баян айраг, Баян цагаан багийн Хавцгайт
  7. 8 сарын 24-25-нд: Баянхайрхан сумын Минж багийн Дугуйн өвөр, Төөнт багийн Цагаан өтөг, Асгат багийн Шувууны бааст, Наран багийн Овоот зэрэг 31 зогсоол цэгээс дээж аван газар дээрхи анхан шатны үзүүлэлтүүдийг тодорхойлон, байгаль орчны шинжилгээний лабораторид бусад шинжилгээнүүд хийгдэж байна.

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ