Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Сарын тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2019-09-20 05:03:02

Улиастай сумын агаарын чанарын сарын тойм мэдээ

/2019 оны 08 сар/

Улиастай сумын орчимд агаар бохирдуулагч хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцор/РМ10/-ийн агууламжийг тодорхойлж байна.

Агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар ислийн дундаж агууламжийг дараах зурагт үзүүлэв.

Шинжилгээний дүнгээс харахад агаар  дахь хүхэрлэг хийн хоногийн хамгийн их агууламж 05-ны 08 цагт 7мкг/м3,  азотын давхар ислийн  хамгийн их агууламж 06-ны 20 цагт 16 мкг/м3 байсан байна.

Тоосонцор/PM10/-ын  дундаж агууламжийг дараах зурагт үзүүлэв.

Тоосонцор/РМ10/-ын дундаж агууламж 6-11 мкг/м3 байна.

Агаарын чанарын MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцор/РМ10/-н дундаж агууламж хүлцэх агууламжаас хэтэрсэн тохиолдол ажиглагдаагүй зөвшөөрөгдөх хэмжээнд байна. 

ЗАВХАН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Агаарын чанарын мэдээ 2019-09-18 1970-01-01 1
Цацрагийн сарын тойм 2019-09-06 1970-01-01 7
Явуул судалгааны мэдээ 2019-05-01 1970-01-01 135
Төлөв байдлын тайлан 2019-01-15 1970-01-01 252
2018 оны агаар бохирдуулах эх үүсвэрүүдийн нэгдсэн тооллогын дүн 2018-12-14 1970-01-01 228