Хаврын шар усны сэрэмжлүүлэг

2019 оны гуравдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч гол мөрний дунд болон адгаар аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлах, мөсөн дээгүүр ус, усан зах зэрэг үзэгдэл ажиглагдаж, цаашид мөс нимгэрч, мөсний нягт багасч, зузаарлын эрчим буурч, хэврэгшин мөсний зузаан гол мөрөн, нууранд харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Нийтэлсэн огноо: 2019/04/02